ОХУ Украин руу халдсан тохиолдолд дипломатуудаа нүүлгэх төлөвлөгөөг Британи гаргажээ
2022-01-21 11:23

Өнгөрсөн оны намраас хойш Орос улс Украин руу халдаж болзошгүй, үүний баталгаа нь ОХУ Украины хил орчмоор олон мянган цэргээ татан төвлөрүүлсэн явдал гэх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарах болсон. Түүнчлэн АНУ тэргүүтэй барууны орнууд энэ мэдээлэлд санаа зовниж байгаагаа илэрхийлэн, хоёр болон олон талт хэлэлцээрүүдийг хийсээр ирсэн юм. Харин энэ удаад Орос халдсан тохиолдолд Украинаас иргэдээ хэрхэн татах талаарх төлөвлөгөөг улс орнууд боловсруулаад эхэлжээ. 

 

Тухайлбал, Орос халдсан нөхцөлд Украинаас дипломатуудаа нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг Британи гаргасан байна. Их Британийн Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд байх Тусгай агаар десантын албан цэргийн алба хаагчид Украин руу Орос халдсан тохиолдолд Украинаас Британийн дипломатуудыг гаргахад бэлэн гэж эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Daily Express сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британийн зэвсэгт хүчний "хамгийн нууц, цэрэг-тагнуулын хэлтэс" гэж нэрлэгддэг E SAS эскадроны алба хаагчид Украин дахь Британийн дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулах үүрэг хүлээсэн байна. Харин энэ мэдээлэлтэй холбоотойгоор Батлан хамгаалах яам ямар нэг тайлбар өгөхгүй хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Z:
Ooroo setgel medrel zugeer uu
2022-01-26
Zochin:
Oros Ukrainiig delbertel bombogdoh heregtei .tegeh cj bolno. Amerik ahiinhaa alnii shuushiig uugch oodgui hoholuud sonotugei
2022-01-24
Z:
Ooroo setgel medrel zugeer uu
зочин:
Өвөг дээдэс маань "муу эр дайнд хөөрнө" гэж онож хэлдэг байв.
2022-01-22
ZOCHIN:
Сайхан байлдаасай дайн болоосой
2022-01-21
зочин:
Өвөг дээдэс маань "муу эр дайнд хөөрнө" гэж онож хэлдэг байв.