Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3282 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 2150 нь Улаанбаатарт, 1132 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 1 нас баралт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10 080 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3202 нь хөнгөн бол 77 хүний биеийн байдал нэн хүнд байна.