Д.Бат-Эрдэнэ: Монгол Улсад утааны стандарт тогтооно

Д.Бат-Эрдэнэ: Монгол Улсад утааны стандарт тогтооно

 

Өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой түлш” компанийн баруун зүүн үйлдвэрт ажиллалаа.

 

БОАЖ-ын сайд Д.Бат-Эрдэнэ “Агаарын орчны бохирдолтой холбоотой асуудалд хамгийн түрүүнд дүн шинжилгээ гаргах ёстой гэж харсан. Эхний дүн шинжилгээнүүд гарч байна. Агаарын бохирдолтой холбоотой асуудлыг ганц шахмал түлшээр шийднэ гэж ойлгож болохгүй. Цогц арга хэмжээ авах ёстой. Тавантолгой түлш компанийн баруун зүүн үйлдвэрт бүтэн ажиллаа. Айл өрхийн яндан зуухтай холбоотой асуудал дээр ажиллаж байна. Ингээд хоёр шийдвэр гаргалаа.

 

Нэгдүгээрт, Эрдэмтэн судлаачдын баг байгуулж байна.  Шахмал түлш агаарын бохирдлыг бууруулах шат гэвэл мөн. Гэхдээ цогцоор нь шийдэхийн тулд олон асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, стандартын асуудал. Монгол Улсын хувьд утааны стандартыг гаргах шаардлагатай. Судлаачидтай энэ асуудлыг ярилцсан. Бүсчилсэн хэлбэр лүү оруулах хэрэгтэй. Утаа хамгийн их гарч, гаргах байгаа газрын судалгаа гаргаж ажил эхэлнэ.

 

Хоёрдугаарт, Утааны эх үүсвэртэй холбоотой асуудалд орчны бохирдол ярих ёстой. Монгол Улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 1.250.000 хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Үүнээс 625.000 орчим нь Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа. Нам даралтын зуухуудыг цахилгаан, гааз, хийн хэлбэрт шилжүүлэх үүрэг даалгаврыг өглөө" гэж мэдээллээ. 

 

Г.Мичид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Энэ засгийн газраас юу ч хүлээгээд нэмэргүй зүгээр огцорч буян болооч гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр би чадна гээд элийрч гүйлдээд стрестүүлээд байнааа. Зайлаад өгөөч ОГЦОР ОГЦОР ОГЦОР
2022-01-22
иргэн:
Утаа бас стандарттай байх уу. Цэнхэр ногоон улаан ягаан утаа тус бүрт нь стандарт гээш хөвөрч өгөх нь дээ. Энэ ямар ч боловсролгүй 0 гар байна л ээ. ШӨХТГ ын даргаар жил ажиллахдаа сургуульдаа муу сурсан юм шиг байгаам ану гээд дуучин хүүхэн дагаж далдаганаад ТҮЦ шалгаж байна гээд цагаан самар алибаба хоёрыг танихгүй энэ чинь юу билээ гээш бла бла сайд бүү хэл цоо эрүүл хүн гэхэд хэцүү дээ. Төрийн албанд сэтгэцийн эрүүл мэндийг нь ойр ойрхон шалгаж байхгүй бол энэ мэт нөхдүүд улсаар нь улам л дамдууруулж байна.
2022-01-22
110:
surtei2 yum yarihiimaaa zugeer hiigeel haruulaldaa sudalj bna shinjilj bna gj mash olon jil yarij bga shdee nudend haragdaad bga asuudaliig shiidchij boldguul yum bhda
2022-01-22
Төгс шийдэл бол төвлөрсөн төвийн халаалт шүү, шинээр ашиглалтанд орсон 5 буудал дахь ДЦС аа нэн яаралтай ажиллуулж УБ хотын тархин дээр утаа үйлдвэрлээд байгаа 32 тойргоос 7 буудал хүртэлх бүх өрхийг дулаанд холбох боломж харагдаж байгаа, дараа нь баянхошуу дэд төвөө яаралтай хлбочуул 2 том утаа үйлдвэрлэгч бүсээ аварлаа л гэж ойлго, мэдээж хөрөнгө мөнгө саад бэрхшээл их ч та нар сүүлийн 20жил хэдэн зуун тэрбумыг дэмий үрсэн шүү, одоо заригтой хөдөл залуу минь
2022-01-22
Zochin:
Нам даралтын зуухийг өөрчлөх зөв, Мөн гал түлээд замын дагуу үйлчилгээ хийж дэлгүүр машин угаалга засварыг бүгдийг өөр халаалтанл шилжүүлэх хэрэгтэй,
2022-01-22
Ажлаа мордохын хазгай эхлэв! Жилийн дараа дашийншог!
2022-01-21
Эхлээд зуух яндангаа соль тэнэг худалч аа:
Дараа нь стандарт тогтоох тийшэээ явж болно. Хуучин муу зуун яндан, технологийг хоцрогдолтой түлштэй үхсэн ацаараа чи СТАНДАРТ тогтоох юм. Ичиж үхмэр чинь бүх хариулт нь болон хэлж ярьж байгаа нь мэргэжлийг бус тэнэг ац. Эртхэн зайл.
2022-01-21
монгол:
БАТЭРДЭНЭ САЙД АА ХБНГУ-Д САЯХАН ШАТДАГ ТҮЛШЭЭР АЖИЛЛАДАГ ЗУУХНААС ГАРАХ УТАА БУЮУ ЗУУХНЫ ХИЙЦ ТЕХНОЛОГИЙН ТАЛААР СТАНДАРТ ШААРДЛАГА ГАРСАН. ТА УТААНД ХЭМЖЭЭ ТОГТООХ ГЭЖ БАЙГАА БОЛ БАГА УТА ГАРГАХ ЗУУХ ЯНДАНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ИРГЭДЭД ӨГӨӨРЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ХӨӨРХИЙ МУУ ИРГЭД АЛЬ ЯМАР УТАА ГАРГАДАГГИЙГ ЯАЖ МЭДЭХ ВЭ ХАРИН ТАНЫ ГАРГАСАН СТАНДАРТЫГ БАРИМТЛААД ТОРГОХ ГЭЭД ЭХЛЭВЭЛ ТУНМХЭЦҮҮ ЮМ БОЛНО.
2022-01-21