Блинкен: ОХУ Украин руу дайрах эрсдэл өндөр хийгээд бодитой
2022-01-21 14:38

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Орос улс Украин руу халдах аюултай байгаа талаар дахин сэрэмжлүүлжээ. ийм үйл явдал болох эрсдэл бодитой бөгөөд өндөр байгаа талаар Төрийн нарийн бичгийн дарга Германы хэвлэлд өгүүлсэн байна. 

 

Германы ZDF телевизийн дамжуулснаар, ОХУ хөрш орон руугаа дайрч болзошгүй тухай Жо Байдены шуугиантай мэдэгдлийн араас  Блинкен ч мөн энэ сэдвээр мэдэгдэл хийсэн байна.

 

ОХУ шууд цэрэг оруулахгүй ч бусад байдлаар Украин руу халдаж болзошгүй гэж Блинкен мэдэгдээд "тухайлбал, тусгай зориулалтын хүчин, холимог арга ашиглан засгийг түлхэн унагаах төрийн эргэлт зохион байгуулах оролдлого гарч болзошгүй" гэсэн агуулга Байдены хэлсэн үгэнд багтаж байгааг Блинкен тайлбарласан байна. 

 

"Оросын цэрэг Украины хил нэвтрэх л юм бол энэ нь ноцтой асуудал үүсгэн. Нэг цэрэг ч байсан мянган цэрэг байсан ч Украин руу халдлаа гэж үзнэ" хэмээн Энтони Блинкен мэдэгджээ.

 

Орос, Барууны харилцаа хурцадсан нь

 

Сүүлийн саруудад Барууны орнууд болон Оросын хоорондын харилцаа ихээхэн хурцадсан юм. ОХУ Крым болон Украинтай залгах хилийн ойролцоо 100 мянган цэргийн алба хаагчийг татан төвлөрүүлсэн бөгөөд ОХУ үүнийгээ цэргийн сургуулилалт гэж тайлбарлаж байгаа. Харин Барууны орнуудын төрийн тэргүүнүүд Москваг дайнд бэлдэж байна хэмээн болгоомжилж байгаа бол ОХУ үүнийг няцаасаар байгаа юм. 

 

Нэгдүгээр сард Орос, НАТО, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэлэлцээр үр дүн авчраагүй. Барууны орнууд Оросыг Украины хил орчмоос цэргээ эргүүлэн татахыг уриалсаар байгаа юм. Харин Орос улс Барууны орнуудыг Украиныг зэвсэглэж, ОХУ-ын хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийж байгааг буруутгаж байна. Түүнчлэн дорнод чиглэлд хүчээ зузаатгахаас татгалзах, "аюулгүй байдлын баталгаа"-г Орос Барууны орнуудаас шаардаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АНУ нь Оростой хиллэдэг Украин улсад цэргээ байрлуулах гэж үхэн хатан зүтгэж байна. Цаад санаа нь хүн төрөлхтөнийг Гитлерийн фашизмаас аварсан агуу их Оросыг дарж авах. Ер нь дэлхийн хаа ч хамаагүй цэргийн ангиудаа байрлуулдаг АНУ хаан юм уу заан юм уу. Манай Монголын мөнхийн хөрш агуу их Орос, агуу их Хятад улс хүчирхэгжих тусам дэлхийг жанжлах бодолтой АНУ өмдөндөө шээсээ савируулж байна. Монголчууд минь үүнийг ухаарагтун. Эс ухаарваас Монгол улс сөнөнө (АНУ нь ардчилал гэж юмаар сүүлийн 30 жил Монгол улсыг сөнөөсийг санагтун).
2022-01-23
Шалтаг хайж 1999 онд Югославыг НҮБ-аас зөвшөөрөл авахгүй бөмбөгдсөн нөхдүүд штээ, НАТО бол.
2022-01-22
зочин:
АНУ-ын удирдлага дайныг өдөжбайж эхлүүлэх сонирхолтой байгаа юм болов уу? Дайн гэдэг чинь эдийн засгийг сэргээх нэг арга биз дээ?
2022-01-22
Ард:
ЗА ДАА ЛИВАН, ИРАК,СЕРИ, АВГАНИСТАНААС БОДХОД ХУЛЬХ ДАА, АТОМ БАЙХГҮЙ, НЕФТ БАЙХГҮЙ ГЭЭД БОЛНО БИЗ ЭЭ, ЭДИЙН ЗАСАГ НЬ СӨНӨӨД, УЛС НЬ ЭВЛЭЖ НЭГДЭХГҮЙ БОЛХООР БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ...
2022-01-22
чёрт:
Оросууд яах гэж Украйны хил рүү цэргээ татаад байгаа юм. Тэгэхээр нөгөөдүүл нь сүржигнэж л таарна шүү дээ. Эхний удаа ДНР, ЛНР гэдэг 2 тоглооымн улсыг хүлээн зөвшөөрөөд, дараа нь санал асуулга явуулаад өөртөө нэгтгэх санаатай байгаа байх. Сүүлд нь тийш цэргээ оруулна.
2022-01-22
zochin:
Baildaach ee tegeed ... laitai yumaa
2022-01-22
Зочин:
Америкийн хийж байгаа ажил...
2022-01-21
ZOCHIN:
DAIRAHGUIEE GEED BHAD N UDUUD DAIRAH GEED BNA AA GEHEER....UDUUD CH BGAA YM SHIG...HUCHTEI HUNIIG INGEJ L SHOROND....
2022-01-21
уж:
Уйддымуу яадын.
2022-01-21