Бээжин-2022: Олимпын үеийн шаардлага, хоригийн шинэ жагсаалт батлагдав

Бээжингийн Өвлийн олимпын үеэр хөгжөөн дэмжигчид баримтлах шаардлагатай шинэ хязгаарлалтуудын жагсаалтыг тус олимпын зохион байгуулах хороо нийтэлснийг Регнум агентлаг дамжууллаа.
Шинэ журмын дагуу олимпын хөгжөөн дэмжигчид болон зочид үзэгчийн суудалд байхдаа хоол хүнс идэх, бусад хүнтэй харилцах, бөөнөөрөө цуглах, тамирчдыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийг хориглосон байна. Тэмцээн уралдааны тасалбарыг нийтэд худалдахгүй, гагцхүү тодорхой зохион байгуулалттай бүлгүүдийн дунд тараах аж.
Бүх үзэгч цэнгэлдэх хүрээлэн рүү орохын өмнө хоёронтоо PCR шинжилгээ өгөхийн дээр коронавирусийн вакцины бустер тун хийлгэсэн байх шаардлагатай гэнэ. Мөн цэнгэлдэх хүрээлэнд амны хаалт зайлшгүй зөөх ёстой аж. Үзэгч, оролцогчдоос шинжилгээ аван, хариу нь эерэг гарвал тэднийг нэн даруй тусгаарлахаар шинэ журамд заажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ