Сансарт киностуди байгуулна
2022-01-22 10:00

Space Entertainment Enterprise (SEE)  компани 2024 оны эцэс гэхэд сансрын теле-киностуди байгуулах төлөвлөгөөнийхөө талаар зарлажээ. The Hollywood Reporter сэтгүүлийн мэдээлснээр киностудийг  SEE-1 гэж нэрлэх гэнэ.

 

SEE-1 нь Axiom Station баазтай холбогдох тусгай модуль байх аж.  Энэ баазыг 2024 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь сансрын анхны арилжааны станц болох юм байна. Модуль дотор кино, бүтээх студи, тоглох болон спортод зориулсан талбай байгуулахаар төлөвлөжээ. Харин станцын бусад модулиудад сансрын жуулчин хүлээн авах зэрэг арилжааны төслүүдийг хэрэгжүүлэх юм байна.

 

Сансрын киностудийг дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлч ашиглаж болох гэнэ. Энд бичил жингүйдлийн нөхцөлд кино бүтээх, шууд дамжуулах, турүилт хийх, туршилтынхаа үр дүнг үзүүлэх боломжтой болох аж.

 

Space Entertainment Enterprise компанийг Оросын REN-TV телевизийг ээжтэйгээ хамт үүсгэн байгуулж байсан Дмитрий Лесневский болон Елена Лесневская нар байгуулжээ. SEE-1 модулийг хөөргөхийн тулд Лесневскийн гэр бүл хөрөнгө цуглуулахаар төлөвлөж байгаа аж. Бүх ажил төлөвлөгөөний дагуу явбал хоёр жилийн дараа гэхэд л студийг ашиглах боломжтой болох гэнэ. Тэд мөн сансарт зарим зураг авалтыг нь хийх, Том Круз гол дүрийг нь бүтээх киноны продюсерээр ажиллаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үр новшнуудаа хүний бөөн та нарт юм болохгүй өөрсдөө байхгүй болж үхэцгээ
2022-01-24
Сансарт зураг авбал бөөн зардалтай. Газар дээр компьютер график ашиглаал болоо
2022-01-24
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-22
Үр новшнуудаа хүний бөөн та нарт юм болохгүй өөрсдөө байхгүй болж үхэцгээ