Бээжин-2022: Олимпод оролцохоор ирсэн 72 хүнээс халдвар илэрчээ
2022-01-24

Бээжингийн олимпод оролцохоор ирсэн гадаадын төлөөлөгчид дундаас 72 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар Хятадын эрх баригчид мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Олимп зохион байгуулах хорооны мэдээлснээр, нэгдүгээр сарын 4-22-ны хооронд БНХАУ-д гадаадын 2586 төлөөлөгч ирсэн байна. Эдгээрээс 171 тамирчин болон албаны этгээдүүд бол 2415 нь "сонирхогч талуудын төлөөлөгч" гэж зохион байгуулах хороо мэдээлжээ. 

 

Бээжин хотноо ирсэн " сонирхогч талуудын төлөөлөгчдөөс" халдварын 72 тохиолдол  илэрсэн бол тамирчдаас илрээгүй гэж Олимп зохион байгуулах хороо мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, Олимп-2022 эхлэхээс өмнө коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн тамирчид Хятадын нийслэл рүү ирэхээс өмнө дөрвөнтөө PCR шинжилгээ өгч, эдгээр нь сөрөг хариутай тохиолдолд Бээжинг зорих боломжтой болох юм. Бүх шинжилгээнүүдийг итгэмжлэгдсэн лабораториудад хийсэн байх ёстой.

 

Харин Бээжин хот руу нисэхээс 72 цагийн өмнө өгөх ёстой шинжилгээг тухайн улсад байгаа БНХАУ-ын Элчин сайдын яам эсвэл Консулын газраас зөвшөөрсөн лабораторид өгөх ёстой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин