Украин АНУ-аас цэргийн тусламжийн хоёр дахь хэсгийг хүлээн авлаа
2022-01-24

Украинд АНУ-аас цэргийн тусламжийн хоёр дахь хэсгийг тээвэрлэн ирсэн өөр нэг онгоц газарджээ. Энэ талаар Украины Батлан хамгаалахын сайд Алексе Резников Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

"Хоёр дахь онгоц Киевт ! Украины батлан хамгаалахыг бэхжүүлэх зорилгоор манай анд найз АНУ-аас 80 гаруй тонн зэвсэг ирлээ. Ингээд ч дуусаагүй" хэмээн Украины Батлан хамгаалахын сайд бичсэн байна. 

 

"НВ" хэвлэлийн мэдээлснээр, энэ ачаанд M141 Bunker Defeat Munition, SMAW-D гар гранатометууд багтаж байгаа гэнэ.

 

Украинд үзүүлж буй энэхүү цэргийн тусламж нь "Оросын зүгээс түрэмгийлэл нэмэгдэж байгаа үед Украины батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэх Вашингтоны хатуу эрмэлзлийг илэрхийлж байна" гэж Америкийн Элчин сайдын яам мэдэгдэж байлаа. 

Украин цэргийн тусламжийн эхний ээлжийг нэгдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан бөгөөд 90 тонн гаруй зэвсэг АНУ-аас ирсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ану украйныг шүрүптэж байгаад оростой алалцуулах гээд л байна даа.баахан алалцуулчихаад дараа нь нүүр буруулчихаа мэднээ
2022-01-24