АНУ-д буудалцаан болж, дөрвөн хүн амиа алджээ

АНУ-ын Калифорни мужид буудалцааны улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарсан талаар CBS суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гэрт болсон нэгэн үдэшлэгийн үеэр хэд хэдэн хүн буудалцсан гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. Энэ хэргийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн гэмтжээ.
Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд гэж эмнэлгийнхэн мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ