Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Живлэгийн-Ам” гэдэг газар 01.23-ны өдрийн 15:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:22 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ