АНУ Украинаас дипломатуудаа нүүлгэн шилжүүлж эхэллээ
2022-01-24

АНУ-ын Төрийн департамент Украинаас дипломатуудаа сайн дураар татах ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Украинд суугаа Америкийн дипломатуудын нэг хэсэг нь сайн дураар Украинаас гарахаар зөвшөөрсөн бөгөөд тэд гэр бүлийн хамт энэ улсыг орхих юм байна.

 

"Оросын зүгээс цэргийн ажиллагаа явуулах аюул занал байсаар байгаа тул Киев дэх Элчин сайдын яамны ажилтнууд болон тэдний гэр бүлийнхнийг сайд дураар Украинаас явахыг Төрийн департамент зөвшөөрсөн" гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Түүнчлэн Украины нутаг дэвсгэр дээр байгаа Америкийн иргэдийг гэртээ харихыг зөвлөжээ.

 

Украин дахь АНУ-ын Элчин сайдын яам ням гаригт Вашингтонд хандан Украинаас ажилтнуудаа буцаах зөвшөөрөл хүссэн байна. CNN агентлагийн мэдээлснээр, ирэх долоо хоногоос эхлэн Америкийн дипломат албаны ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхээр бэлдэж байгаа гэнэ. Түүнчлэн нөхцөл байдал хурцадвал иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах арга хэмжээ төлөвлөж байгаа аж. 

 

Ийнхүү АНУ ажилтнуудаа Украинаас гаргахаар болсон нь "Орос Украинтай дайн хийх гэж байна" гэсэн байр суурьтай нь холбоотой юм. Өнгөрсөн оны намраас эхлээд Барууны орнууд Оросыг Украин руу халдахаар зэхэж ,Украины хил орчимд төвлөрүүлсэн цэргийн хүчээ төвлөрүүлсэн хэмээн буруутгаж байгаа. Харин үүний хариуд ОХУ ямар ч улс орон руу дайрахгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч Украин болон Барууны орнууд "болзошгүй дайн"-д бэлдсээр байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АНУ дайн өдөөхөөр хатуу шийдэв бололтой шүү! Орос биш, АНУ аймшигтай байна шүү!
2022-01-24
энэ үйлдэл нь оросыг өдөөн хатгаж байгаа үйлдэл юм.
2022-01-24