Цар тахлын улмаас Германы эдийн засагт 300 тэрбум еврогийн хохирол учирчээ
2022-01-24

 

Өнгөрсөн хоёр жилд цар тахал ХБНГУ-ын эдийн засагт асар их хохирол учруулжээ. Германд цар тахлын үеэр нэмүү өртгийн алдагдал 350 тэрбум еврод хүрсэн гэж Кельн дэх Германы эдийн засгийн хүрээлэн мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулсан байна. Судлаачдын тооцоолсноор энэхүү алдагдлын ихэнх хувийг хөл хорионы үед багассан хувийн хэрэглээ эзлэж байгаа гэнэ. 

 

"Ойрын хэдэн жилд эдийн засаг хурдацтай өссөн тохиолдолд л цар тахлаас үүдсэн нэмүү өртөг болон орлогын алдагдлыг алхам алхмаар нөхөх боломжтой" гэж эдийн засагчид тооцоолжээ.

 

Энэ онд Германы ДНБ 3,6 хувиар өснө гэсэн тооцоололтой байгаа юм. 2021 онд ДНБ 2,7 хувийн өсөлттэй байсан нь 2020 онтой харьцуулахад сайжирсан үзүүлэлт аж. Харин инфляци сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сард бараа, үйлчилгээний үнэ 5,3 хувиар өссөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин