Дал орчим жил усанд ороогүй эр цоо эрүүл байжээ
2022-01-24


 

Ираны Дежгах сууринд амьдрах Ама Жажи гэх 87 настай эрийг эрдэмтэд судалжээ. Тэрбээр 67 жил усанд ороогүй, түүхий махаар хооллож байсан гэнэ. Эмч нар түүнд үзлэг, шинжилгээ хийхэд эрүүл мэнд нь маш сайн байсан талаар Daily Star сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, усанд орохоор азгүйтдэг гэдэгт итгэсэн эр огт усанд орохгүй байхаар шийдсэн гэнэ. Түүний хоол хүнс нь ихэвчлэн амьтны түүхий мах бөгөөд усыг шууд намагнаас авч уудаг байсан гэнэ. Амьдралын ер бус хэв маягаасаа болж найз нөхөд болон эхнэртэй болж чадаагүй тэрбээр амьтны ялгадас гаансанд хийж татдаг байсан нь бусдыг "үргээдэг" аж. 

 

Жажи газарт нүх ухан тэндээ амьдардаг гэнэ. Дейгях тосгонд байх Жажи дээр очсон эмч нар түүнд хэд хэдэн шинжилгээ хийж үзээд, амьдралын хэв маяг нь бусдаас огт өөр ч ямар ч өвчингүй, ариун цэвэр сахьдаггүй байсан ч биенд нь шимэгч бараг байгаагүй гэдгийг тогтоожээ. 

 

Мөн түүнээс төрөл бүрийн гепатит, ХДХВ илрүүлэх шинжилгээ авсан ч шинжилгээгээр тэрбээр цоо эрүүл гарсан байна. Түүнийг дархлааны систем нь маш хүчтэй тул эрүүл үлдэж чадсан гэж эмч нар таамаглаж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин