“Бага дэлхийн аварга”-д Монголын 70 гаруй бөх зодоглоно
2022-01-24

 

Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 27-30-нд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. XXXIII удаагийн тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Э.Гантуяа, Азийн аварга Д.Хүдэрбулга, З.Болортунгалаг, М.Дөлгөөн тэргүүтэй 70 гаруй тамирчин Красноярскийн дэвжээнд зодоглоно. Иван Ярыгиний "Гранпри"-гээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм.

 

Красноярскт зодоглох Монголын бөхчүүд: 

 

Эрэгтэйчүүдийн 57 кг: З.Занабазар, П.Дашцэрэн, Б.Отгонбаатар, Б.Алтангэрэл, Э.Дөлөө, Н.Насанбуян

61 кг: Н.Наранхүү, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ, Я.Үржинжав, Н.Ганбаяр, Э.Төгсжаргал, Э.Алтангэрэл, Д.Балжинням

65 кг: Ц.Цогбадрах, Т.Тулга, Б.Ууганбаяр, П.Мөнх-Эрдэнэ

70 кг: Э.Тэмүүлэн, Ж.Далайдорж, Г.Бэгзжав

74 кг: Б.Бямбадорж, Д.Тэнгис, О.Сүлдхүү, З.Сумъяабазар, Ч.Гэндэн-Яримпил, О.Ганбаяр

79 кг: Э.Бямбадорж, Д.Батзул, А.Дөлгөөн

86 кг: М.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, П.Тэлмэн

92 кг: Д.Оргилох, М.Цогтгэрэл

97 кг: Ө.Батзул

125 кг: Э.Батмагнай, М.Лхагвагэрэл, Б.Ганзолбоо

Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг, Б.Энхзул, М.Мөнхгэрэл, Д.Отгонжаргал, Б.Мөнхнар, Э.Буман-Аюуш

53 кг: Б.Хулан, Б.Болортуяа, Н.Анударь, М.Пүрэвтунгалаг

55 кг: Г.Отгонжаргал, Б.Хишигсүрэн, Э.Сумъяа, М.Дөлгөөн

57 кг: Х.Болортуяа, Б.Марал

59 кг: Б.Шоовдор, Д.Түмэнхүслэн

62 кг: Б.Хонгорзул, С.Цэрэнчимэд

65 кг: Ө.Пүрэвсүрэн, З.Болортунгалаг

68 кг: Э.Дэлгэрмаа

72 кг: Э.Даваанасан, Д.Цогзолмаа

76 кг: Г.Ариунжаргал, Г.Уртнасан, Н.Загардулам

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
аймгууд болгон түүхий эд боловсруулдаг, оёдог 2000 ажилтантай, 15 $ млрд орлоготой 30 үйлдвэрүүдийг гадны брендүүдтэй хамтарч байгуулах нь зөв өө. Ингэж хот руу чиглэсэн нүүдэл ч багасна. Хөвөн тариалая, мяндас полимери утас, даавууны үйлдвэрийг дэмжие. 800$ млрд-ын хувцасны зах зээл, 1300$ млрд-ын гуталны зах зээл хүлээж байна
2022-01-25
zochin:
Спортод суурилсан эдийн засгийг хөгжүүлмээр байнаа. 1тн нүүрс 100 $, 1тн спорт хувцас 100 000$ хүрч байна. 1тн буудайгаар 2000$ ын хүнс, 1тн хөвөнгөөр 100 000$ хувцас үйлдвэрлэж байна. 1 алдартай тамирчин 1 жилд 100 сая $ орлого хийж байна. 5 млрд хүн хөл бөмбөг үзэж байна. Аймгуудын сургууль болгон хөл бөмбөг, газрын теннисийн талбайтай, хөл бөмбөгийн багтай, тэд нар нь улирал болгон шилдэгүүдээ шалгаруулдаг байх хэрэгтэй. Мөн аймаг бүр боловсруулдаг, оёдог 2000 ажилтантай, 30 үйлдвэртэй болое
2022-01-25