Хотын дарга Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгавар
2022-01-24

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл өгөв.

 

 

Үүнд:

 

-Хөрөнгө оруулалтын болон эрх шилжүүлсэн  ажлуудыг үнэлгээний хороог байгуулж, тендер зарлах ажлуудыг хуулийн хугацаанд  ил тод, нээлттэйгээр зохион байгуулж, 3 дугаар сарын 1-нээс  бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх бэлтгэл хангах,

 

-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хийх төсөл, арга хэмжээний барилга байгууламж, ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлэх ажлыг шуурхайлах,

 

-Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, халдвар илэрсэн үед авах хариу арга хэмжээний түр заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх,  

 

-Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг оны эхнээс жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах,

 

-Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих,

 

-Инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний аюулгүй байдалд анхаарч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах,

 

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ хоёрдугаар сарын 10-ны дотор өгч дуусгах зэргийг онцлон үүрэг болгов.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-25
Зочин:
Ер нь үйлдвэрлэл, барилгын хэт их стандарчлал, хуулийг бас л хэдхэн этгээдүүд, хэдхэн жилийн өмнө чангаруулсан шиг санагдаж байна. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт монгол улсад 70-90 он хүртэл 20 хон жил чадан ядан хөгжиж эхэлтэл 90 он гарав уу үгүй юу бүгдийг нь зохион байгуулалттай дампууруулж хаясан гарууд нь одоо улс орон хөгжихгүй байна би ингэж хийвэл хөгжих гээд байна гэж донгосоод л явж байна ш дээ.
2022-01-24
Зочин:
Худалдааны стандартад тавигдсан хэт их хязгаарлалтуудыг багасгасан нь зөв шийдвэр байсан гэж бодож байна. Одоо энэ үйлдвэрлэл болон барилгын бүтээн байгуулалтад байгаа хэт их стандартууд хуулийн хариуцлага ялууд чин хийж бүтээх зориг эрмэлзлэл дүүрэн залуучуудыг мохоож байна. Одоо энэ барилга барих залуучууд хүртэл энэ их ажлаас зайлс хийдэг болоод байна. Хаа хамаагүй нэг хүн өөрөө унаад бэртээд ч юм уу эсвэл амь нас нь эрсдчихэд л бараг ажилд оруулсан хүн нь шоронд явж байна ш дээ. Тэгээд үлдсэнгүүд нь бурууддаг. За тэгээд том дарга нарын барилга, үйлдвэр дээр асуудал гарахаар хууль нь үйлчилдэггүй байх жишээтэй. Үйлдвэрлэл бүтээн байгуулалтын бизнесс монголд ус агаар шиг хэрэгтэй байтал заавал цөөн тооны даргын местэнд очиж байж хамаг юм нь урагшилдаг байдлыг арай уян хатан болгож гадны улсын хуулчь, стандартаас хэрэгтэйг авч загварчилмаар байна.
2022-01-24