Абу-Даби руу пуужин харважээ
2022-01-24

Арабын Нэгдсэн Эмират Улсын Агаараас эсэргүүцэн хамгаалах систем тус улс руу харвасан хоёр баллистик пуужинг амдан устгажээ. 

 

Тус улсын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Emirates News Agency мэдээлснээр, хуситууд эдгээр пуужинг харвасан байна. Пуужингийн довтолгооны улмаас хүний амь нас хохироогүй, устгагдсан пуужингуудын хэлтэрхий АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотын орчимд унасан байна. 

 

Энд дуулгахад, 2014 оны наймдугаар сараас эхлэн Йемений засгийн газрын цэргүүд болон хуситуудын хооронд сөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Йемений эрх баригчдын талд Саудын Араб болон АНЭУ тэргүүтэй Арабын эвсэл зогсдог. Тиймдээ ч АНЭУ руу хуситуудын зүгээс ихээхэн халдлага үйлдэгддэг бөгөөд хамгийн сүүлд хуситууд АНЭУ-ын нутаг дэвсгэр рүү халдаж, Абу-Даби дахь Үндэсний газрын тосны компанийн дэд бүтэц, АНЭУ-ын нийслэлийн олон улсын нисэх буудлын бүс дэх барилгын талбайд  дронуудаар цохилт өгч байв. Үүний хариуд Арабын эвсэл Йемений нийслэл Сана хотыг бөмбөгдөж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин