Бээжин-2022 бэлгэдэл бүхий албан ёсны бэлэг дурсгалын зүйлсийг танилцуулжээ
2022-01-24

Ирэх сарын дөрөвний өдөр Хятадын нийслэл Бээжин хотноо Өвлийн олимп эхэлнэ. Энэ наадмыг угтан Олимпын бэлгэдэл бүхий албан ёсны бэлэг дурсгалын зүйлсийг худалдаанд гаргажээ. 

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, Бээжин-2022 өвлийн олимпын зохион байгуулах хороо цас, мөсний төрлийн спортод зориулсан алт, мөнгөн гулдмай гаргасан байна.

 

Хоёр төрлийн алтан гулдмайн дээр шорт-трек, цанын уралдааныг дүрсэлсэн бөгөөд тус бүр нь 50 грамм жинтэй энэ гулдмай 26,8 мянган юанийн үнэтэй аж. Олимпод зориулсан гулдмайг цөөн тоогоор, олимп зохион байгуулагдаж буй оныг бэлгэдэн 2022 ширхэгийг худалдаанд гаргасан байна. 

Харин мөнгөн гулдмайн цуглуулга нь тус бүр нь 30 граммын жинтэй 15 ширхэг гулдмайгаас бүрдэх бөгөөд мөн л цөөн тоогоор гаргасан энэ бэлэг дурсгалын гулдмай тус бүр нь 15,8 мянган доллараар худалдаалагдах аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Допингмйн асуудалтай бөхчүүдээ хол явуулаарай.
2022-01-24