Хятадад өнгөрсөн онд 3,5 сая цахилгаан машин худалдаалагджээ
2022-01-24

Хятад улс долоон жил дараалан цахилгаан машины борлуулалтаар тэргүүлж байна. 2021 онд Хятадад эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажилладаг 3,521 сая автомашин худалдаалагджээ. 

 

Ингэснээр Хятад дахь цахилгаан машины тоо 7,84 саяд хүрсэн бөгөөд Хятадын нийт автомашины 2,6 хувь, харин дэлхийн нийт цахилгаан машины 50 хувийг эзлэж байгаа аж. 2022 онд цахилгаан машины борлуулалт таван сая орчим байна гэж төлөвлөжээ. 

 

Цахилгаан машины борлуулалт хурдацтай өсөхийн хэрээр цэнэглэгч станцууд хүрэлцэхгүй байх асуудал тулгарч байгаа гэнэ. Хятадад 810 мянган цэнэглэгч станц байдаг бөгөөд эдгээр нь жигд бус тархан байршсан байдаг аж. Цахилгаан машин цэнэглэх станцуудын 70 гаруй хувь нь Гуандун, Шанхай зэрэг томоохон 10 хотуудад төвлөрсөн байдаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин