"Болзошгүй дайн"-д бэлдсэн өөр нэг улс Украинаас дипломатуудаа татна
2022-01-25

Өнгөрсөн оны намраас эхлээд Барууны орнууд Оросыг Украин руу халдахаар зэхэж ,Украины хил орчимд төвлөрүүлсэн цэргийн хүчээ төвлөрүүлсэн хэмээн буруутгаж байгаа. Харин үүний хариуд ОХУ ямар ч улс орон руу дайрахгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч Украин болон Барууны орнууд "болзошгүй дайн"-д бэлдсээр байгаа юм. 

 

Гэсэн ч байдал "түгшүүртэй" гэж үзсэн АНУ Киев дэх ЭСЯ-ныхаа зарим ажилтныг эх оронруугаа буцахыг зөвшөөрсний дээр Орос руу иргэдээ аялахгүй байхыг зөвлөсөн. Үүний араас Британи улс ЭСЯ-ынхаа зарим ажилтныг татахаар болжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Оросын цэргүүд Украин руу довтолж болзошгүй аюул занал байгаа гэж үзсэн Их Британи Украины нийслэл Киев хот дахь Элчин сайдын яамныхаа талыг эргүүлэн татахаар болсон байна. Британийн дипломатуудад учрах шууд аюул занал үгүй гэж Британийн эрх баригчид мэдэгдсэн ч дипломат албаны ажилтнуудынхаа талыг эргүүлэн татахаар шийджээ. 

 

"Оросын талаас аюул занал нэмэгдэж байгаа үед манай ажилтнуудын хэсэг нь гэр бүлийнхээ хамт  Киевээс эргүүлэн татагдахаар болсон. Их Британийн Элчин сайдын яам нээлттэй хэвээр үлдэх бөгөөд үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ" хэмээн Форин офисын албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Америк ч мөн ийм шалтгаанаар ажилтнуудаа татахаар болсон бөгөөд гэхдээ энэ нь " нүүлгэн шилжүүлж буй хэрэг биш" харин урьдчилан сэргийлсэн алхам гэж АНУ-ын эрх баригчид тайлбарласан юм. Орос хэдийд ч халдаж болзошгүй, гэнэт халдвал ажилтнуудаа татан авахад хүндрэл учирна гэж Төрийн департамент мэдэгдсэн. Украин дахь АНУ-ын ЭСЯ нь Европ дахь Америкийн дипломат газруудаас хамгийн том нь юм. Энд 900 ажилтан ажиллах бөгөөд гэхдээ дийлэнх олонх нь украинчууд аж. 

 

Түүнчлэн даваа гаригт Австралийн Засгийн газар Украин дахь дипломатуудынхаа гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан байна. Харин Австралийн иргэдийг Украин руу зорчихгүй байх, тэнд хэдийнэ очсон бол эх орондоо эргэн ирэхийг зөвлөжээ.

 

Украины байр суурь

Ийнхүү Барууны орнууд ээлж дараалан Украинаас ажилтнуудаа татахаар болсоныг Украины тал эртэдсэн хэрэг хэмээн үзэж байна. 

 

Дипломатуудынхаа аюулгүй байдлыг хамгаалах гадаад орнуудын эрхийг Украины эрх баригчид хүндэлж байгаа ч АНУ-ын хийсэн алхам нь эртэдсэн, хэтийдсэн хэмээн Украины ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч Олен Николенко мэдэгджээ. 

 

"Сүүлийн үед аюулгүй байдлын нөхцөл байдалд ноцтой өөрчлөлт гараагүй. Орос түрэмгийлэх аюул занал 2014 оноос хойш л байгаа, харин Оросын цэргүүд улсын хилийн орчим төвлөрөх болсон нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард л эхэлсэн" хэмээн Украины ГХЯ-ны албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Европын холбооны орнууд одоогоор АНУ, Британийн жишгийг дагах төлөвлөгөөгүй байна. Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын төлөөлөгч Жрзеп Боррелийн мэдэгдсэнээр, одоогоор ийм алхам хийх дорвитой үндэслэл байхгүй гэнэ.

 

"Хэлэлцээ хийгдэж байхад нөхцөл байдлыг дордсон мэтээр хүлээж авах шаардлагагүй гэж бодож байна" хэмээн Боррель АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен оролцсон цахим бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

Барууны орнуудын тусгай албад Украины хил орчимд Оросын цэргүүд хэт олноор төвлөрч байгаа талаар мэдээлсээр байгаа. Харин Оросын тал Украины хил орчимд цэрэг татсан нь цэргийн сургуулилалт, ямар нэг орон руу дайрахгүй гэж мэдэгдэж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-27
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-27
Монголыг эзлэх амарханлдаа. Гэхдээ газар нутаг байршлын хувьд хэтэрхий алс бөглүү гэж үздэг болохоор эзэллээ гээд бараг ашиггүй.
2022-01-28
Зочин:
Америк мундаг хооронд нь хөөрхөн... дайн эхлүүлчивэл ашигтай...
2022-01-26
Украйны ерөнхийлөгч байсан хүн оросын газ хоолойг хааснаас өөрсдөө хохирол үзэж байна муу ерөнхийлөгчтэй улс тусгаар тогтнолоо алдах болно
2022-01-26
Дорж:
Анлийг ганц жижиг аралаар төсөөлдөг аргүй л аралан толгойт байна даа. Англи бол задгай их далайн улс. Орос бол далайн улс биш гэдгийг нэг ойлгочих хэрэгтэй.
2022-01-26
Украйныг өдөөн турхирч ийм байдалд оруулсан нь АНУ европын холбоо шүү дээ. Яаг цагаа тулахаар амиа хойхоолоод зугтдаг хооронд нь сөргөлдүүлж байгаад ашиг хонжоо олдог ийм л арга зальтай.Энэ аргаараа ч олон улс орныг самарсан даа.
2022-01-26
Украйныг өдөөн турхирч ийм байдалд оруулсан нь АНУ европын холбоо шүү дээ. Яаг цагаа тулахаар амиа хойхоолоод зугтдаг хооронд нь сөргөлдүүлж байгаад ашиг хонжоо олдог ийм л арга зальтай.
2022-01-26
Би б:
Газар нутгаас нь тасдаад авсан байгаа биз дээ хэн ч болгоомжлох нь зөв шүү дээ харин ч энэ том улсаас айхгүй ямар ч хамаагүй аргаар Эх ороноо хамгаалах гээд л байж байна
2022-01-26
Новшийн америк
2022-01-26
СС:
Чамайг Сибирийг авах гээд алцагнаж байхад чинь хятад луу залгичих биз.Нэг бол чи луугийн хогийн зулзага.
2022-01-26
Hervee tegvel zahiin jijig uls n mongoliig zalgina hahaha
2022-01-26
Монголыг эзлэх амарханлдаа. Гэхдээ газар нутаг байршлын хувьд хэтэрхий алс бөглүү гэж үздэг болохоор эзэллээ гээд бараг ашиггүй.
Ter jaahan aral chin Mongoliig 5tsagiin dotor ugui hiij chadah aral. Medeld n New zealand, Australia, Canada ulsuud bdg huchirheg uls shu
2022-01-26
данх:
Новшийн Америк еврейн шээсээр дуурсэн Англи 2 т л европод дайн хийх ашигтай Бусдад нь бол маш их хохирол ядуулрал цус урсгалт болно Хэрэв байлдвал цагаачийн уурхай болсон энэ 2 улсад очоод байлдвал дээр юм шиг
2022-01-26
Тэр цагт Монгол нохойн хоол болно.Амёрик зуушны нэмэгдэл болноо
2022-01-26
ds:
hurshuudee togtvorgui baighiig yundaa ih husee ve? ted togtuun bj bid taivan amidrah busuu? ylanguya urd hursh zadarval bid yu boloh ve! amidral taivan bj uls hugjih yostoidoo!!
2022-01-25
НАТО: Ирак, Сири, Югослови, Афганистан гэх маш олон оронд олон оронд гэм зэмгүй олон сая иргэдийг үгүй хийсэн. Белград хот 1999 он …
2022-01-25
Англи гэх жижигхэн арал хэрээ мэдэж хуцмаар юм. Их далдайж бна даа. Тэр жаахан арал нь живчих вий дээ.
2022-01-25
Дорж:
Анлийг ганц жижиг аралаар төсөөлдөг аргүй л аралан толгойт байна даа. Англи бол задгай их далайн улс. Орос бол далайн улс биш гэдгийг нэг ойлгочих хэрэгтэй.
Ter jaahan aral chin Mongoliig 5tsagiin dotor ugui hiij chadah aral. Medeld n New zealand, Australia, Canada ulsuud bdg huchirheg uls shu
Орос хятад хоёр яг үнэндээ задарч бж л Монголчууд энэ 2 улсын дарамтаас гарна шүү.Орос хөршүүдээ хөгжүүлэх дургүй.
2022-01-25
Hervee tegvel zahiin jijig uls n mongoliig zalgina hahaha
Тэр цагт Монгол нохойн хоол болно.Амёрик зуушны нэмэгдэл болноо
Иргэн:
Цөмийн зэвсэг хянах гэрээнээс гарсан улсууд дайн хийх хэрэгтэй байх, ингэж уриалан дуудахаас өөр яах ч билээ. оросууд оросуудтайгаа дайтвал сайнсан,Сибир гэж нэг сайхан юм зүгээр байлгахгүй байхад та нар ойлгоорой.хүчтэй бол бүгд зөв... Гэхдээ лидер гэх байдан, тони ч билүү нарыг хүн төрлөхтөн үүрд "мөгтөн" дуулах байлгүй.
2022-01-25
СС:
Чамайг Сибирийг авах гээд алцагнаж байхад чинь хятад луу залгичих биз.Нэг бол чи луугийн хогийн зулзага.
Хөсрийн америкийг хойд солонгост хэлээд тив алгасдаг пуужингаар нь харвуул
2022-01-25
иргэн:
Оросоос айгаад Өрнөд тэр чигээрээ сүүлээ хавчиж байна. Одоо хөөгөөд өшиглөөд өг
2022-01-25
Зочин:
Орос эхлээд ДНР, ЛНР гэсэн өөрсдийн байгуулсан 2 тоглоомон улс руугаа албан ёсоор цэргээ оруулах байх. Цэргүүд нь нууцаар бол аль 2014 оноос сайн дурын хөлнийхөнтөй цуг ямар нэг хэмжээгээр байж л байгаа. Үүний нэг жишээ нь өнгөрсөн онд Ростовт болсон нэгн шүүх хурал. Нэгэн ханган нийлүүлэгч луйварчинг шүүж байтал нөгөөдөх нь нужуц дэлгэчихсэн. ДНР т байгаа оросын цэргийн албан хаагчдад хангамж нйилүүлдэг гээд. Шүүх нь ч гэсэн ялын тогтоолдоо дурдчихсан. Хожим гадны хэвлэлээр шуугингуут тогтоолоо нуучихсан.
2022-01-25