Хөлбөмбөгийн тоглолтын өмнө хүмүүс дарагдаж, зургаан хүн амиа алджээ
2022-01-25

Африк үндэстний цомын шувтаргын шатны хөлбөмбөгийн тоглолтууд явагдаж буй цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа хэт бөөгнөрлийн улмаас хүмүүс дарагджээ. 

 

Улмаар олны хөлд гишгэгдэн зургаан хүн амиа алдсан бол 40 хүн гэмтсэн, тэдний заримынх нь бие хүнд байгаа гэж Камеруны эрх баригчид мэдэгдсэнийг АР агентлаг дамжуулсан байна. 

 

Камерун болон Коморын арлуудын багууд Камеруны нийслэл Яунде хотын "Олембе" цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн байна. Энэ цэнгэлдэх хүрээлэн 60 мянган үзэгчийн багтаамжтай ч коронавирусийн халдвараас сэргийлэх хязгаарлалтын журмын дагуу 80 хувь дүүргэлттэйгээр тоглолт зохион байгуулах ёстой аж. Улмаар цэнгэлдэх хүрээлэнд орж чадаагүй хүмүүс хэт бөөгнөрөл үүсгэн дарагдсаны улмаас олон хүн амиа алдаж, гэмтэж бэртжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин