Америкийн сөнөөгч онгоц Өмнөд Хятадын тэнгист унажээ
2022-01-25

Америкийн F-35 сөнөөгч онгоц АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний "Карл Винсон" онгоц тээвэрлэгч дээр буух оролдлого хийх үеэрээ Өмнөд Хятадын тэнгист унажээ. Энэ талаар Америкийн Номхон далайн флотын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

"Өмнөд Хятадын тэнгист төлөвлөгөөт нислэг үйлдэх үеэрээ "Карл Винсон"-ы тавцан дээр газардах үед F-35 Lightning II сөнөөгч онгоц унасан. Нисгэгч онгоцыг орхиж амжсан бөгөөд түүнийг цэргийн нисдэг тэргээр аварлаа" хэмээн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Нисгэгчийн биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Энэ ослын улмаас долоон далайчин гэмтсэнээс гурвыг нь Филиппиний эмнэлэг рүү хүргэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин