Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн гүйцэтгэлийг хэлэлцлээ
2022-01-25

 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны зургадугаар хурлаар 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулан төслийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуулт, хариулт өрнүүллээ. Тухайлбал:

 

  • Эко аялал жуулчлалын төлөвлөлт,

  • Хөвсгөл дэд төслийн хүрээнд тавих авто замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл,

  • Хатгал, Ханх, Дадал суманд баригдах хатуу хог хаягдлын ландфилл байгууламж болон бохир ус цэвэрлэх байгууламжийн танилцуулга,

  • Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлын явц зэргийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Э.Баттулга болон албаны бусад хүмүүст танилцуулав.

  • Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг дээрх аймгуудад хэрэгжүүлж байна.

  • Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, төсөл хэрэгжиж буй орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

  • Хуралд төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн дэх Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам болон Азийн хөгжлийн банк, иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-25