Германы католик сүмийнхэн өөрсдийгөө ижил хүйстэн гэдгээ зарлажээ
2022-01-25

Католик сүмийн түүхэнд анх удаа санваартнууд  бэлгийн чиг хандлагынхаа талаар олноороо нэгдэн зарлажээ. 

 

DW агентлагийн мэдээлснээр, Германы католик сүмийн 125 төлөөлөгч өөрсдийгөө ижил хүйстэн гэж зарласан байна. Тэдний дунд санваартнууд төдийгүй пастор, католик нэгдлийн удирдагчид, шашны сургуулиудын эрэгтэй, эмэгтэй багш нар, сүмийн захиргааны ажилтнууд багтаж байгаа гэнэ. 

 

Тэд хамтдаа OutInChurch  олон нийтийн хөдөлгөөн байгуулж байгаа талаараа даваа гаригт зарласан байна. Энэ хөдөлгөөнийхөн бэлгийн чиг хандлага болон хүйс цаашид ажлаас халагдах үндэслэл болдоггүй байлгахын тулд сүмийн хөдөлмөрийн хуулийг өөрчлүүлэх эрмэлзэлтэй байгаа гэнэ. Түүнчлэн сүмийн сургаалиас хүйс болон бэлгийн чиг хандлагын талаарх мэдэгдлүүдийг хасахыг тэд шаардаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
европын гомонууд одоо насанд хүрээгүй хүүхдүдийг * самуунд уруу татахыг хуулиар зөвшөөөрүүлнэ гэж ам гарч байгаа юм билээ.яагаад тэгж байгаа юм гэхээр,хэдэн жилийн өмнө бол гомонууд гэр болох нь бүү хэл яг энэ лалын улсад байгаа шиг үзэн ядагдаж байж.тэгээд аажим аажмаар хэвлэл мэдээллээр сурталчилж, хүний эрх ярьдаг баагийнууд өмгөөлсөөр байгаад одоо гэр бүлээ батлуулах хэмжээнд хүртлээ даварч.тэд одоохондоо нийгэм хүлээж авахгүй байгаа ч тун удахгүй бид саяын явсан замаараа явж санасандаа хүрэх болно гэж арга тактикаа тодорхойлж байгаа юм билээ.ийм хужаа аргаар аажуухан нийгмийн сэтгэл зүйг өөрчилдөг аргаа манайд ч хэрэглэх санаатай байгаа.эмгэгтэй хэсгийг бол ойлгож болж байна.харин тэд өөрсдийгөө сурталчилж эрүүл хүүхдүүдийг татан оруулж хүрээгээ тэлэх гэж оролдвол оху шиг шууд эрүүгийн хариуцлагад татдаг болох нь зөв.
2022-01-28
Мөнх:
Манай лам нар
2022-01-25