Нэг ой зургаан сартай хүүхдийг зодож, гудамжинд хаясан хэрэг гарлаа
2022-01-25

Цагдаагийн байгууллага 1 ой 6 сартай Х.Э охиныг зодуулсан байдалтай гудамжнаас олдсон хэргийг шалгаж байна. Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдлоо гэсэн мэдээлэл 01 дүгээр сарын 24-ны 14.45 цагт цагдаагийн байгууллагад иржээ. 

 

 

Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж байгаа бөгөөд түүнийг эмнэлэгт эмчилж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм хүмүүсийг шууд алсан дээр. Амьд байгаад ч хэрэггүй.
2022-01-26
Мөнхжаргал:
Новш
2022-01-25
Бурхан минь, яагаад ийм хүмүүс хүүхэд гаргаад байдаг юм бэ.
2022-01-25
Ёстой нэг үхэж байсан муу араатан хүүр вэ. Хайран сайхан хүүхэд. Аягүй бол тахир татуу болсон доо энэ хүүхэд. Чанга шийтгэх ёстой шүү муу хүүүүүүррррийггггггг.
2022-01-25
Zocnin:
Huuhdiig araatnaas hamgaalah etseg ex emee owoo ni yu hiij bsan be
2022-01-25
Иргэн:
Араатнаас дор болж байна даа зарим хүн сүгнүүд. Энэ нийгэм ч ёс суртахуун, нинжин сэтгэлийн хувьд дампуурч сүйрч гүйцлээ. Нэг л их алдар хүнд, төмөр тэмдэг, хөрөнгө мөнгөний төлөө нүдээ ухаад өхөөс буцайхгүй юмнууд.
2022-01-25