Сонгогч өндөр настнаа ул боовоор биш тэтгэврээр нь дэмж, гишүүд ээ!
2022-01-25

УИХ-ын гишүүд, төр засгийнхан монголчуудыг ядуу байлгах дуртай. Хоосон ходоодыг хүссэнээрээ удирдаж болно. Хоол байхад л хангалттай гэж үздэг. Тиймдээ ч Монголыг хөгжүүлэх, иргэдийг хангалуун амьдруулахын төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй. Ядаж л өндөр настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжийг нэмдэггүй. Насандаа, бэрхшээлтэй дарагдсан тэд төрийн халамжаар амьдрахаас өөр аргагүй. Хэн бүхний нүдэнд ил харагдаж байгаа энэ зовлонгоор нь улстөрчид тоглодог.

 

Тэтгэвэр, тэтгэмжийг нь нэмэх тухай УИХ-ын чуулганы танхимд ам нээгээгүй гишүүн нь цагаан сараар ул боов тараах ямар байдаг бол? Гараа тосоод авахаас өөр аргагүй нөхцөл амьдарч буй ахмадуудын нэг хэсэг нь өөрсдийгөө буруутгадаг нь гарцаагүй. Энэ насандаа, ийм амьдралдаа гутарч, өөрсдийгөө өрөвдөж байгаа.

 

 

Хэрвээ хангалттай тэтгэвэртэй байсан бол ахмадууд алгаа тосохгүй. Тэд өөрсдийн хэрэгцээгээ хэнээр ч дэмжүүлэхгүйгээр хангаад амьдарчихна. Харамсалтай нь Монголын төр насандаа дарагдсан тэднийг алгаа тосохоос өөр аргагүй байдалд амьдруулдаг. Тэгээд цагаан сараар ул боов, гурил тарааж, зовлонгоор нь даапаалдаг.

 

Үүний оронд УИХ-ын гишүүд тэтгэврийг нь нэмээд өгсөн бол бодит дэмжлэг болох байлаа. Нэг удаа ул боовоор хуурсанаас илүү бодит дэмжлэг гэсэн үг. Эм тариа, нүүрс түлээ, идэх хоолоо санаа амар зохицуулах байв. Харамсалтай нь чуулганы танхимд тэтгэвэр нэмэх тухай ам ангайсангүй байсаар, намрын чуулганыг завсарлууллаа. Тэгээд ичих нүүргүйгээр тойрогтоо очиж, ул боов тарааж явдаг. Үнэхээр бусдын зовлонгоор зоолж чадах юм.

 

УИХ-ын чуулганы танхимд ахмадуудын тэтгэврийн тухай улиг болтол ярьсан ганц хүн нь  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. Тэр ахмадуудын тэтгэврийг нэмэх, тэтгэврийг таван жилийн дундажаар тогтоодог болох тухай намрын чуулганд хоолой сөөтөл ярьсан. Долоо хоног бүрийн чуулганы хуралдааны эхэнд энэ тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөхийг хүсэж, МАН-ын залуу гишүүдээс дэмжлэг хүсдэг байв. Н.Учрал, Г.Тэмүүлэн гишүүнээ хэмээн нэр цохож, ахмадуудын тэтгэврийг зохицуулах хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүссэн ч МАН-ынхан нүдэн балай, чихэн дүлий байсаар чуулганыг дуусгалаа. Эцэст нь Б.Пүрэвдорж гишүүн “тэтгэврээр попорлоо” гэсэн нэр зүүсэн. 

 

Ер нь тэтгэврээр попорсон байлаа ч хөгшин, залуугүй гараа өргөөд дэмжинэ. Учир нь ахмадууд насаараа ажиллаж, өөрсдийн хөдөлмөрөөр хуримтлуулсан мөнгөө л буцааж авч буй. Төр, улстөрчид тэднийг тэжээгээд, дэмжээд байгаа хэрэг огт биш.

 

Тиймээс өндөр настай сонгогчоо ул боовоор биш тэтгэврээр нь дэмж, гишүүд ээ! Тэд та бүхнийг халаасны мөнгөөрөө ул боов авч өгөөч гэж гуйгаагүй. Харин залуу насны хөдөлмөрийн үр шимээ өтөл насандаа хангалттай хүртэхийг хүсэж байна. Ядаж эм тариа, идэж уухдаа таталдаж, бусдын гар харж, та нарын бах тавыг хангамааргүй байна.

 

Бусдын зовлонгоор зоолж ханах болоогүй юу, улстөрчид өө?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
2022-01-28
2022 оны өвлийн БООВНЫ УЛС ТӨР эхэлсээн.Боовчид маань боовоо ачаад тойрог тойрог уруугаа явсаан Сонгогчид боовонд дуртайг УИХ гишүүд яаж ч мэдээд байдгийн Гишүүд зөв шударга бодлогоор биш боовоор сонгогчидоосоо үнэлгээ авдаг болтой. 24 оны сонгуулиар сайхан боовтой хүү дээ саналаа өгнөө гэх юмуудаа янз нь. МАН тарсан нь дээр юм байна. Шударга үнэнээр явах хүсэлтэйчүүд нь дахин нэгдэж нам болвол улс орон өөд нар харах боловуу
2022-01-25
Мөнгиыг нь идчихсэн Юм чинь хаанаас мөнгө олж нэм эх хэв дээ
2022-01-25
UU SDAAA:
Ларюларын 76г та нар өөрсдөө л сонгодог. Одоо сонгуулиар тэтгэвэр 1сая болгоно гэснийг нь л сонго хөгшид минь
2022-01-25
Зочин:
Тэтгэврийг Амарзаяа л анхаарах естой байсан Амьдрал мэдэхгуй огт таарахгуй хунийг эгэ яаманд тавьсан Оюунэрдэнэ буруу
2022-01-25
arduud:
uursdiinhuu aav eejiig ariin haalgaar hangalttai nemchihsen bolohoor ed nar hudluhgyi ard tymnee haihrahgyi h7xog deer hayasantai adil yzej bna.nuguu bidniig teneg zunug geed baidag er em ni medegdehgyi avgain heldgeer bid l MAN d sanalaa ugch garch irsen.odoo bolii.Bat-otgond ugnuu.
2022-01-25
зочин:
Ахмад настаны тэтгэвэрийн асуудлыг 2 жил гаран ярьлаа. УИХ-ын гишүүдээ хэдхэн үлдсэн улс эх орны бүтээн байгууллалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа яагаад тэтгэвэрийг нь нэмчихэж чаддаггүй юм бэ. Одоо тэгээд хэн дуртай нь доромжлоод л сууж байхын. Бусад өөрсддөө ашигтай хууль тогтоомж халамжаа боллохоор тэнгэрт тултал нь нэмчихээд ичээч дээ.
2022-01-25