Барууны орнууд Украиныг тойрсон нөхцөл байдлыг хэлэлцэв
2022-01-25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон Европын орнуудын хэд хэдэн тэргүүн, ЕХ, НАТО хамтран Украиныг тойрсон нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар The Indenpendent мэдээлжээ.

 

Улс төрчид Оросыг эдийн засгаар нь хазаарлах, НАТО-ийн дорнод чиглэлийн батлан хамгаалах хүчийг зузаатгах замаар Оросын түрэмгийллийг тогтоон барих хүчин чармайлтын талаар хэлэлцсэн байна. Украин руу Орос довтолвол Оросын эсрэг "дээд хэмжээний хориг арга хэмжээ авах" зэрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж уулзалтын дүнгээр талууд тохиролцжээ. 

 

Британийн Ерөнхий сайдын мэдэгдсэнээр, Оростой дипломат хэлэлцээ хийх нь нэн тэргүүний зорилт хэвээр үлдэх бөгөөд гэхдээ Украин руу халдсан тохиолдол хариу арга хэмжээг нэн даруй авах гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин