Өвөр Монгол дахь 1000 жилийн түүхтэй сүмийг сэргээн засварлаж дуусжээ
2022-01-25

Өвөр Монгол дахь 1000 жилийн түүхтэй буддын сүмийг сэргээн засварлах ажил дууссан талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Чифэн хот дахь Уаньжоу сүм нь Ляо гүрний (907-1125) үед баригдсан гэх бөгөөд Уаньжоу балгасын хэсгийг 2013 онд тус улсын соёлын гол өвүүдийн жагсаалтад оруулсан юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сүмийг сэргээн засварлах ажлын аюулгүй байдлыг хангах, цааш элэгдэх болон бусад таагүй нөлөөллөөс хамгаалахын тулд уламжлалт арга, материал хэрэглэсэн гэнэ. Сэргээн засварлагчид соёлын өвийн барилгын анхдагч төрхийг хэвээр хадгалан үлдэхийн тулд уламжлалт аргуудыг ашиглан барилгын ан цав, цууралтыг засварлажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин