Хятадад гадаадаас илгээмж авсан хүмүүсийг албан журмаар шинжилгээнд хамруулна
2022-01-25

Хятадын Бээжин хотод омикрон штаммын анхны дотоодын халдвар илэрч, энэ нь гадаадаас ирсэн илгээмжтэй холбоотой гэж эрүүл мэндийн байгууллагынхан үзэж байлаа. Улмаар Бээжин болон зарим мужууд оршин суугчдаа гадаадаас илгээмж хүлээн авахгүй байхыг зөвлөж байв. 

 

Түүнчлэн, зайлшгүй шаардлагаар гадаадаас илгээмж авсан бол хайрцагийг нээхдээ амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг анхааруулж байсан юм. Энэ удаад илгээмж авсан хүмүүс коронавирусийн шинжилгээнд зайлшгүй хамрагдах шийдвэр гаргажээ. Ийм шийдвэрийг Гуандун мужийн эрх баригчид гаргасан бөгөөд оршин суугчид илгээмж хүлээн авсанаас хойш гурав болон долоо дахь өдрөө шинжилгээ өгөх шаардлагатай аж. 

 

Гуандун мужийн оршин суугчид коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх юм байна. Бээжин, Жухай, Шэньжэнд халдвар бүртгэгдэж, эх үүсвэр нь гадаадаас ирсэн илгээмж байж болзошгүй гэж үзэж байгаатай холбогдуулан Гуандун мужийн эрх баригчид ийм шийдвэр гаргажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өмхий хятадад цар тахал газар аваасай.
2022-01-25