ВИДЕО: Сурталчилгаанд тоглохоор 828 метр өндөр барилга руу хоёр дахиа авирсан бүсгүй
2022-01-25

Сүүлийн өдрүүдэд онгоцны үйлчлэгч дэлхийн хамгийн өндөр барилга дээр гарж зогссон дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаж байна.

 

Энэ бичлэг дээр гарах бүсгүй Британийн каскадерчин Николь Смит-Людвиг бөгөөд тэрбээр Дубайд байх дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогддог 828 метр өндөртэй Бурж-Халифын орой дээрх жижиг тавцан дээр зогсож байгаа нь энэ юм.

 

Тэрбээр онгоцны үйлчлэгчийн кувцас өмсөн "Экспо -2020" үзэсгэлэнд Emirates Airlines компанийн онгоцоор Дубайд нисэж ирэхийг урих аж. Энэ экспог цар тахлын улмаас өнгөрсөн намар хүртэл хойшлуулж байсан ч нөхцөл байдал дээрдээгүй тул энэ өвөл зохион байгуулахаар товлосон юм. 

 

Хамгийн өндөр барилга дээр онгоцны үйлчлэгч зогсож байгаа энэ сурталчилгаа сүүлийн саруудад хийгдсэн хоёр дахь удаагийн бичлэг юм. Смит-Людвиг гартаа "Би дахиад л энд зогсож байна" гэх бичиг барьдаг аж.

Shuud.mn
Сонин хачин