Тээвэр зохион байгуулалттай холбоотой найман тэрбум төгрөгийн зардлыг төр хариуцна
2022-01-25

 

 

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад  хариуллаа.

 

Тээврийн хөлс, үнийн өсөлтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

 

Зам тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

 

-Өчигдөр Шадар сайд үүрэг даалгавар  өгсөн. Хөх хотын худалдаа үйлдвэрийн танхимын хүмүүстэй тээвэр зохион байгуулалт зууч, үнэ өртөгтэй холбоотой асуудлаар өнөө маргаашгүй уулзалт хийнэ.

 

Барааны үнийг өсгөхгүй байх бүх талын арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа. “0” цэгээс Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлт, тусгаарлалт, жолоочийн зардал, хүмүүсийн зардлыг төр нуруун дээрээ үүрч байгаа. Энэ асуудалд бизнесийн байгууллагыг оролцуулбал бараа материалын үнэ өсөх шалтаг шалтгаан болно. Одоогийн чингэлэг тээврээр орж ирж байгаа барааны үнийг өсгөхгүй байх нөхцөлийг Засгийн газар бүрдүүлж байгаа. Энэ асуудалд төр засгаас гаргаж байгаа зардал нь найман тэрбум төгрөг. Замын-Үүдийн тээвэр зохион байгуулалттай холбоотой найман тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газрын хуралдаанаар шийднэ. 

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Төрөөс ч барааны үнийг өсгөхгүй гээд зохион байгуулалт сайн л хийж байна. Гэхдээ цаад талдаа Хятадын Эрээний тал 1 куб метр ачааг 1800-2000 юань гэсэн үнэ барааны үнийг өсгөөд байна.1 хайрцаг ачаа ойролцоогоор 110000 төгрөгт ЗҮ-ийн тэг цэг дээр ирж байна. УБ-т иртэл хэр нэмэгдэх юм бол доо. Цаад талтай сайн яриа хэлэлцээр хиймээр байна.
2022-01-25