Швед Украин руу зэвсэг нийлүүлэх, дипломатуудынхаа гэр бүлийг нүүлгэх алхам хийхгүй
2022-01-25

Орос Украин руу халдаж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн АНУ болон Британи дипломатуудынхаа гэр бүлийнхнийг Украинаас гаргахаар болсон. Харин Швед улс ийм алхам хийхгүй гэнэ. 

Тодруулбал, Швед улс Украин руу аливаа төрлийн зэвсэг нийлүүлэхгүй, түүнчлэн Киевээс дипломат төлөөлөгчийн газруудынхаа ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөгүй байгаа гэж Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линде мэдэгджээ. 

Швед улс зэвсэг экспортлох хатуу журамтай гэж сайд мэдэгдээд Швед улс сөргөлдөөний байдалд байгаа улс орон руу зэвсэг экспортлодоггүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Гэхдээ шинэчлэлийн салбарт Киевт тусламж үзүүлэх, цахим аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн бусад орны адил Украинаас дипломатуудаа нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөгүй гэж Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Х:
Орос ганцаардаад бх юу байхав.америк тэргүүтэй хэдэн орон боолчлолын эрин үе нь дуусаж байгааг хүлээг зөвшөөрч чадахгүй тэлчигнээл бна.цаг хугацаа эргэлт буцалтгүй өнгөрсөн.барууныхан бүгдийг шийддэг.дээрэмддэг үе дууссан.
2022-01-26
Орос ганцаардана ч гэж юу бхав.америк тэргүүтэй хэдэн түрэмгийлэгчид л явцгүй болоод боож үхэх гээд бга бх.эдийн засаг нь сүйрээсэй хамгийн их өртэй улс бол америк бусдаас бүгдийг булааж авч байна.:
Н
2022-01-26
Зочин:
Орос ч дэлхийд ганцаардах нь ээ. Гэхдээ манай дүү дркууд нь байхад юу алдав гэж