ФОТО: Оюутолгойн нийт нөөцийн 80 гаруй хувь нь гүний уурхайд бий
2022-01-25

Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын түр хороо, хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээний үр дүнгээр 26 сар хүлээгдээд байсан Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат эхэллээ. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээ хийх командыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгснөөр гүний уурхайн үйлдвэрлэлийн ажил эхэлж байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Оюутолгойн гүний уурхай 2023 оны эхний хагас жилээс тогтвортой ажиллаж эхэлнэ. Үйл ажиллагаа тогтворжих хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцах юм.

 

 

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмблэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдох юм.  Оюутолгой ХХК 5 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоог хийжээ. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ.

 

 

Оюутолгой ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайд бий. Оюутолгой ХХК нь гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Нөөцийн нь онож чадахгүй. Таамаглаж тогтоодог гэсэн
2022-03-21
Зочин:
34%-ийг ард түмэнд хувьцаа болгож тараахыг шаардаж байна. Бүх ашиглагдаж байгаа ашигт малтмалын ордын хувьцааг ард түмэнд тодорхой хэсгийг өмчлүүл. Яахаар бүхэл бүтэн ордыг нэг хүн хэсэг хүн өмчилж баяжих ёстой юм бэ. Хүмүүсээ хувьцаагаар орлогожуул.
2022-01-28
Ерөнхий сайдыг маань их л доош хийжээ. Нэг муу компаны уурхайн тэсэлгээг эхлүүлж шоудаад л арай л уу.
2022-01-28
Хуцдаг халтар
2022-01-25
зочин:
энэ их баялагаа ухаагүй байхдаа ард түмэн чинь баян хоосны ялгаваргүй сайхан амьдарч байсан одоо ард түмэнд юу ноогдож байна. дээдэс гэх УИХ гишүүд тэр Багабанди гэх мэт хэдэн толгой нөхдийн халаас түнтийсэн байх. ард түмэн үр хүүхдүүд маань өртэй аан
2022-01-25
Зочин:
Бас Эрдэнэт байна
2022-01-25
Иш чааваас:
Муу Сайханбилэг зориглоогүй бол хэзээ ч ашиглалтанд орох байсан юм бүү мэд
2022-01-25
Хуцдаг халтар
Зочин:
Бас Эрдэнэт байна
зочин:
Хүн хэдийд шударга болдог вэ? Энэ асуулт хэдэн мянган жил тавигдсаар ирсэн бөгөөд дэлхийн суут ухаантанууд хариуг нь олжээ. Асуултын хариу нь: Хүнийг шууд өндөр албан тушаалд томилохгүйгээр хамгийн бага албан тушаалаас эхлүүлэн оюуны болон биеийн хүчийг эх орон, ард түмнийхээ төлөө шавхан ажиллуулж, ажлын үр дүнгээр нь шат дараалан дэвшүүлэн ажилуулвал (үүнийг дэлхий нийтээр мерит зарчим гэдэг) тэр хүн шударга хүн болно. Өөр зам энэ хорвоод байхгүй юм байна. Эс тэгвээс тэр хүн шударга бус нэгэн болно гэж дүгнэцгээжээ. Эндээс дүгнэж үзэхэд “Оюутолгойн өрийг тэглэв” гэж мөөрсөн Оюун-Эрдэнэ гэгч этгээд бол ажил хөдөлмөрт огт нухлагдаагүй зүгээр л цагаан захтай шударга бус нэгэн бололтой. Шударга бус этгээдүүд хүнээс ичдэггүй учир цаашдаа ч мөөрсөөр байх биз. Харин тэрээр хэзээ нэгэн цагт ажил хөдөлмөрт нухлагдвал мөөрхөө болих биз!!!
2022-01-25
зочин:
Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.
2022-01-25
зочин:
Яахаараа ашигт малтмалаа олон жил дээрэмдүүлж байгаа Монгол улс Рио Тинтод өртэй болсон байх вэ? Харин ч бүр эсрэгээрээ олон жил ашигт малтмалаа дээрэмдүүлсэн Монгол улс Рио Тинтогоос асар их авлагатай болсон байх ёстой. Монгол улсын өрийг тэгlэнэ гэж ярьж байгаа нь Рио Тинтогийн ээлжиит ов мэх. Засгийн газар Рио Тинтогийн ээлжит ов мэхэнд унаваа. Ум базар вааний хум пад !!!
2022-01-25