Шанхайд очсон хүн бүр 14 хоног тусгаарлагдана

Сүүлийн өдрүүдэд Хятадын томоохон хот болох Шанхайд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус хотын эрх баригчид халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг чангатгахаар болжээ.
Тодруулбал, Шанхай хотоор дамжин Хятадад ирж байгаа хүн бүр 14 хоног тусгай зочид буудалд тусгаарлагдсаны дараа долоо хоногийн туршид эмч нарын хяналтад байх журам гарсан байна. Түүнчлэн Шанхайд үлдэх хүмүүс болон энэ хотод амьдардаг оршин суугчдыг "онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй" байхыг анхааруулжээ.
Харин дамжин өнгөрөх хүн бүрийг тусгаарлалтад байлгах бөгөөд 14 хоногийн хугацаанд өдөрт хоёр удаа халууныг нь хэмжиж, долоо хоногийн эмнэлгийн ажиглалтад орсон үед хоёр болон долоо дахь өдөр нь PCR шинжилгээ авахаар болсон байна. Энэ арга хэмжээ нэгдүгээр сарын 25-наас гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ