Арабын тэнгист Орос, Хятад хамтран тэнгисийн цэргийн сургуулилалт хийжээ

Арабын тэнгисийн баруун хэсэгт Орос, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалт болсон талаар Регнум агентлаг Оросын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын талаас энэ сургуулилалтад Номхон далайн флотын хөлөг онгоцууд, тэр дундаа пуужин тээвэрлэгч "Варяг", завь эсэргүүцэгч хөлөг онгоц "Адмирал Трибуц", тэнгисийн танкер "Борис Бутома" оролцсон байна. Хятадын талаас "Урумчи" пуужин тээвэрлэгч, "Тайху" цогц хангамжийн хөлөг онгоц оролцжээ.
Тэнгисийн цэргийн сургуулилалтын үеэр ОХУ, Хятадын хөлөг онгоцууд тактик маневр хийж, "барьцалаагдсан" ачааны хөлөг онгоцонд үзлэг хийсэн байна. Түүнчлэн "барьцаалагдсан" хөлөг онгоцыг чөлөөлөх сургуулилалт хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ