Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхийн холбооны удирдлагуудад анхааруулга өглөө
2022-01-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

 

Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав. Ялангуяа удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа.

 

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үндэсний бөхийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах, ард түмнээ  үл хүндэтгэдэг, ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв гэж үздэгээ хэллээ.

 

Бөхчүүд өндөр ёс зүйтэй, ухамсартай байж, төр, ард түмэн, өв соёлоо эн тэргүүнд тавьж байхыг үргэлж сануулж, зөвлөж, тусалж байхыг санууллаа.

 

 

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд үндэсний бөхийн асуудалд анхаарал хандуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Үндэсний бөх бол соёл уламжлал, үнэт зүйл бөгөөд төр, ард түмний өгсөн цол, хүндлэлийг даахгүй бол цолыг нь хураадаг болох шаардлагатайг дэмжиж байгаагаа хэлэв.

 

Мөн холбогдох байгууллагуудтай хамтран ёс зүйн хариуцлага, сэргээш зэрэгтэй холбоотой зохицуулалтыг журамд нарийвчлан тусгаж Засгийн газраар батлуулах, улмаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Японы сумо бөх ямар хатуу хэрнээ соёлтой, ардчилалтай, дэгтэй билээ, монгол бөх ч бөхчүүд аварга, маварга гэлгүй бүгд үг дуугүй дагадаг хууль журамтай байх ёстой. Бяр чадалтай боловч ёс жудаггүй, танхай балмад,бүдүүлэг юмнууд бөхийн дэвжээнд гишгэх зайгүй байх хэрэгтэй.
2022-01-26
zochin:
Спортод суурилсан эдийн засгийг хөгжүүлье. 1тн нүүрс 100 $, 1тн спорт хувцас 100 000$ хүрч байна. 1тн буудайгаар 2000$ ын хүнс, 1 алдартай тамирчин 1 жилд 100 сая $ орлого хийж байна. 5 млрд хүн хөл бөмбөг үзэж байна. Аймгуудын сургууль болгон хөл бөмбөг, газрын теннисийн талбайтай, хөл бөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалтыг дунд сургуулиудад заая. Мөн аймаг бүр боловсруулдаг, оёдог 2000 ажилтантай, брэндүүдтэй хамтарсан 30 үйлдвэртэй болое
2022-01-26
ZIO:
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-25
ZIO:
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-25
Чамд өөр хийх ажил алга уу? Тусгаар тогтносон Монгол улсын eрөнхийлөгч та гүзээгээ унжуулж,допинг хэрэглэсэн,махан бөмбөлгүүддээ анхаарал тавьж байхаар өөрийг чинь сонгосон ядарсан ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо гаргаач,тэдний төлөө ажиллаач.Чамд ийм сэтгэл байна уу? Новш оо.
2022-01-25