Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тэмдэглэлд гарын үсэг зурлаа
2022-01-25

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай ТЭМДЭГЛЭЛ-д гарын үсэг зурлаа.

 

Хамтарсан Ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд Шадар сайд С.Амарсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Гурван улсыг дамнасан, дэд бүтцийн энэхүү мега төслийн ТЭЗҮ-ийг хугацаанаас нь өмнө амжилттай боловсруулж дуусгасанд баяртай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн “Газпром” НХН-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.
Байгалийн хийн хоолойн төсөл цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтран баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна.


Энэхүү төслийг эрчимжүүлэх зорилгоор “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 3 болон 10 дугаар саруудад Монгол Улсад хоёр удаа ажлын айлчлал хийж, уг уулзалтуудын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараа дараагийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна" хэмээн онцолсон.
Энэхүү төсөл нь техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдэг нь ТЭЗҮ-ээр тодорхой болсон учраас 2022, 2023 онд талууд хамтран инженерийн нарийвчилсан судалгаанууд болон байгалийн хийн хоолойн барилга байгууламжуудын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Монголын хэсэг дээрх хий дамжуулах хоолойн нийт урт нь 960 км бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хийг тээвэрлэх юм.


ОХУ, БНХАУ болон Монгол Улсын төрийн дээд түвшний уулзалтуудын үеэр байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудал тогтмол яригдаж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг дэмжин ажиллахаа гурван улсын төр, засгийн өндөр албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэж ирсэн нь төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх гол үндэс гэдгийг талууд энэ үеэр онцлон тэмдэглэж байлаа.

 

Өнөөдөр үзэглэсэн Протоколд нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа болох “Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-аас БНХА руу байгалийн хий дамжуулах хоолой барих, ашиглах төслийн Техник, эдийн засгийн үндэслэл”-ийн үр дүнг батлах, хоёрдугаарт, "Зураг төсөл"-ийн үе шатанд шилжих, зураг төсөл, хайгуул судалгааны ажлуудыг гүйцэтгэх талаар тусгажээ.

 


Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд талуудын хүчин чармайлтын дүнд амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын хувьд харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно гэж Монголын тал итгэл дүүрэн байгаагаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газар үүнд өндөр ач холбогдол өгч, өмнөө тавьсан зорилтуудыг богино хугацаанд биелүүлэхийн төлөө бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно хэмээн хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үнэхээрийн баяртай сайхан мэдээ. Сайн юмыг хийлгэхгүй гэсэн хэсэг бүлэг янз бүрээр өдөөн хатгаж, хүмүүсийн сэтгэл санаанд эргэлзээ төрүүлэх зүйлийг бичиж магадгүй шүү. Манайхан ашиглаж эхлэхдээ жаахан туршлага дутна. "Одкон холдинг" ХХК энэ ажилд ИТА-аа эртнээс бэлтгээд л байсан. ЗГ-ч бэлтгэл ажлыг чамгүй хийж байгаа юм билээ. Монголчууд чадварлаг шүү. Аливаа юмны ухааныг дор нь олно
2022-01-26
Иргэн:
Хийний тодорхой хэсгийг ашиглаад утаанаасаа салцгаая, хийгээр ажилладаг, дулааны ба цахилгаан станцууд байгуулъя, эрчим хүчний дутагдлаасаа гарч илүүдэл цахилгаанаа Хятад руу экспортолъё.
2022-01-26
Орос бол Рио Тинто биш, Гэрээний алдаанаа засья гэвэл хил дээр 10-20 мянган цэргээ авчраад л байршуулна Эзэрхэг дайнч улс шүү! Азаар оросоор ярьдаг оршин суугчгүй юм даа
2022-01-26
ZIO:
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-25
ZIO:
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-25
зочин:
за одоо ингээд Энэтхэгийн мөнгөөр бариж байгаа шинэ нефтийн үйлдвэр будаа.. будаа.. 1,2 тэрбум $-ийн өрөнд орууллаа да биднийг Oросууд. али 10-аад жилийн өмнө Япончууд 650 сая $-оор бариад өгий гэж байхад бас л Oросууд саад хийсээр болиулсан..
2022-01-25
Зочин:
Амарсайхан оросоор ярих уу? За ярихгүй байж болох байх, төрийн хэрэг учраас заавал орчуулагчаар дамжина гэвэл ядахнаа ойлгох уу? Огт ойлгохгүй хүн бол тэгээд хэцүү ш дээ. Манай төрийн өндөрлөгүүд ядаж 2 хөршийнхөө хэлээр нэмээд англиар чөлөөтэй байх хэрэгтэй л байгаам даа. Тэгэхгүй бол төр удирдаад үлийгээ хийж суухав дээ.
2022-01-25