Навальныйг алан хядагч, хэт даврагчдын бүртгэлд оруулжээ
2022-01-26

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг алан хядлага, хэт даврах үйл ажиллагаатай холбоотой байгууллагуудын жагсаалтад оруулжээ. Мягмар гаригт Оросын Санхүүгийн мониторингийн холбооны алба энэхүү жагсаалтад Навальныйг багтаасан байна.

 

Ийнхүү Навальныйг алан хядлага, хэт даврах үйл ажиллагаатай холбоотой байгууллагуудын жагсаалтад бүртгэгдсэнээр хуулийн дагуу түүний банкан дахь хөрөнгүүдийг царцаах аж. Навальныйгаас гадна түүний ойрын хамтран зүтгэлтнүүд болох  Любовь Соболь, хуульч Вячеслав Гимади, Георгий Албуров, Руслан Шаведдинов нар багтжээ. 

 

Өмнө нь, өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Мөрдөн шалгах хороо Навальный болон Волков, Жданов, Соболь нарын түүний ойрын хамтран зүтгэгчдийн эсрэг хэт даврагч бүлгэм байгуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа талаар мэдээлж байлаа. Одоо тэд бүгд хилийн чанадад байгаа бол Навальный Орост хоригдож байгаа юм. 

Алексей Навальныйн хэрэг

Алексей Навальный 2020 онд "Новичок" бодисоор хордсоныхоо дараа Германд эмчилгээ хийлгүүлж байгаад, Орос руу 2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр буцан очсон өдрөө нисэх буудлаас баривчлагдсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Москвагийн шүүх түүний "Ив Роше"-ийн хэргээр авсан тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчилсөн. Ингэснээр гэрийн хороинд байсан хугацааг хасаж, Навальный хоёр жил зургаан сарыг шоронд өнгөрүүлэх болсон юм. 

 

2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Навальный өөрийг нь эмчид үзүүлэхгүй байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Түүний хамтран зүтгэгчид болон өмгөөлөгчид нь Навальныйн бие муудсан, шаардлагатай эм тариа оруулахгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байлаа. Мөн хорих газрын ажилтнууд хүчээр хооллохыг завдсан гэж Навальный мэдэгдэж байв. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр түүнийг хорих газрын нутаг дэвсгэр дээрх хоригдлуудыг эмчлэх эмнэлэгт шилжүүлсэн гэж мэдэгдсэн ч Навальныйн хамтран зүтгэгчид өөрсдөө холбоо тогтоотлоо үүнд итгэх аргагүй хэмээн мэдэгдэж байлаа. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дундуур өлсгөлөнгөө зогсоосон юм. 

 

Европын холбоо, АНУ, Их Британи, Балтийн орнууд Навальныйд зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлэх, өмгөөлөгчидтэйгээ харилцахыг зөвшөөрөхийг Оросын эрх баригчдад хандан уриалсан юм. Харин АНУ Навальныйг нас барсан тохиолдолд "шангаа хүртэнэ" гэж Оросыг сүрдүүлж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ukrainii ard tumen zorigtoi baigaarai.oros ukrain 2 iig odoo l oilgoj bna daa.dain bolohgui.
2022-01-27
Zochin:
Amid baigaa tsagtaa ukrain ulsiig demjinee.orsoor yaridag bolohoor ni orsuud gej bodoj yavlaa.
2022-01-27
Zochin:
Hoorhii ukrian juulchin hun deerelhuu oros nohoinuudaas shal oor baisan shuu.
2022-01-27
Zochin:
Ashig ugui naiz gej baidaggui.setgel ugui novsh bii.
2022-01-27
Zochin:
Huuchin post kommunist niigemiin hamgiin hetsuu shine niigmiin tsag hugatsaag ukrain,mongol uls 2 tuulj bna daa.shine naiz nariig tanih tsag hugatsaa heregtei.hen negniig hen baisniig tsag hugatsaa haruulna.
2022-01-27
Zochin:
Aguu mongol uvug deedes kievt zochilson gedeg.ukrain uls mandutgai.
2022-01-27
Zochin:
Mongolchuud hoid horshdoo suuliiin 30 jild denduu baga barag haritsaagui baisan.alaltsah tsag bolson.orsiin als tusgaar nertei aguu tuuht mongol ser.ukrianii ard tumen muu buhnees hol baigaarai.ukrainii ard tumen mongolchuud uzel sanaa neg baih bolno.
2022-01-27
Zochin:
Ene hun eh orondoo hairtai hun bna.
2022-01-27
навальный тархиа угаалгасан хүн
2022-01-26
2500000 иргэнээ алдсан
2022-01-26
2500000 иргэнээ алдсан мал аа
2022-01-26
Үг хэлэх эрх чөлөөгүй дарангуйлагч Путин эсэргүүүцсэн ард иргэдээ хорих, цагдах, алах, зохиомол хэрэг тохдог шалгарсан аргатай. Айсан иргэд Хойд Солонгос шиг зэрэг уйлах, инээхэд сургаж, сохор, хэлгүй байж харыг цагаан болгон хэлдэг Долоогчид л амьд үлдэх шалгууртай бузар нийгэм. Монголд 70 жил Оросын утсан хүүхэлдэй ерөнхийлөгчөөр, сүүлийн 30 жил МАН- АН луйварчидаар дарангуйлж бна
2022-01-26
zochin:
Putin !!! bol dogschin daranguilagch !!!
2022-01-26
zochin:
Putin !!! bol dogschin daranguilagch !!!
2022-01-26
тэр үнэн шүү даварсан гарууд их бий
2022-01-26
Иргэн:
ОХУ д төр засгийн эсрэг ямар нэгэн шүүмж бичсэн, тийм санаа бодолтой л бол иностранный агент /гадаадын тагнуул/, алан хядагч хэмээн албан ёсоор нэрлэж байгаа. Тийм хууль баталчихсан. Ямар ч сөрөг хүчин байхгүй, эсрэг бодолтой хүн болгоныг шоронгоор айлгаж байгаа. Бид ардчилалтай байгаадаа баярла. Ерөнхийлөгчөө муу хэлж доромжилно, бослого үймээнд уриалан дууддаг хүмүүс маш их байгаа биз дээ. Шоронд орлоо л гэж сонсоогүй.
2022-01-26
2500000 иргэнээ алдсан мал аа
тэр үнэн шүү даварсан гарууд их бий