Орост тэнгисийн цэргийн сургуулилалт эхлэв
2022-01-26

Оросын Умард флот Арктикийн цэргийн экспедицийн бүлэгтэй хамтран цэргийн сургуулилалт эхлүүлжээ. Энэ талаар ОХУ-ын БХЯ мэдээлсэн байна.

 

Оросын БХЯ-ны мэдээлснээр, энэ сургуулилалтын үеэр "Арктикийн тэнгисийн бүс дэх хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, цэргийн аюулгүй байдал болон тэнгисийн эдийн засгийг хангах зорилтуудыг шийдвэрлэх хүрээнд цэрэг, хүчийг удирдах флотын цэргийн удирдлагуудын бэлэн байдлын төвшинг шалгах" гэнэ.

 

Баренцын тэнгис болон Мурманск мужийн эргийн полигонууд дээр явагдах энэ сургуулилалтад 1.2 мянган цэргийн алба хаагч, 30 хөлөг онгоц, шумбагч онгоц, 140 байлдааны болон тусгай техник, 20 нисэх төхөөрөмж оролцох юм байна. 

 

Эргэн сануулахад, ОХУ саяхан Хятадтай хамтран Арабын тэнгисийн баруун хэсэгт хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулсан юм. Энэ сургуулилалтад Оросын талаас энэ сургуулилалтад Номхон далайн флотын хөлөг онгоцууд, тэр дундаа пуужин тээвэрлэгч "Варяг", завь эсэргүүцэгч хөлөг онгоц "Адмирал Трибуц", тэнгисийн танкер "Борис Бутома" оролцсон байна. Хятадын талаас "Урумчи" пуужин тээвэрлэгч, "Тайху" цогц хангамжийн хөлөг онгоц оролцжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин