Оюутолгойн тухай Ерөнхий сайд нарын байр суурь
2022-01-26

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шат эхэлж, өчигдөр анхны тэсэлгээг хийлээ. Монгол Улсын эдийн засагт түүхэнд тооцогдох энэ үйл явдлын талаар олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж, зарим нь Оюутолгойг эхлүүлсэн Ерөнхий сайд нарт талархал илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь үргэлжлүүлсэн Засгийн газрын тэргүүнд баяр хүргэж байлаа. 

 

Ерөнхий сайд асан С.Баяр

 

 

Оюутолгой төсөл шиг энэ том үйлсийг ганц хүн, ганц нам, ганц далайлтаар бүтээнэ гэж үгүй. Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэсэн дүү нартаа, Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд, түүний Засгийн газрын сайд нар, УИХ-ын эрхэм гишүүд, Оюутолгойд ажиллаж буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлъе! Монгол Улс маань мандан бадраг!


 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

 

 

Оюу Толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг эхлүүллээ. Оюу Толгой төсөл дэх Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй байх нөхцөлийг өнөөдөр баталгаажууллаа.

 

Мөн Гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх анхны тэсэлгээг Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын хамт гүйцэтгэв.

 

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад Монголчууд бид бэлэн гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийлье!

 

2009 онд Оюутолгой төслийг эхлүүлсэн Ерөнхий сайд асан С.Баяр, 2022 онд үргэлжлүүлж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ийм байр суурийг илэрхийлж байна. Харин 2015 онд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-г байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ удаа дуугарсангүй. Тэрбээр Загсийн газар, хөрөнгө оруулагчдын хэлэлцээ үргэлжилж байхад далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн талаар өөрийн байр суурийг илэрхийлж байсан ч өчигдөр ам нээсэнгүй. 

 

Монгол Улсын эдийн засгийн хоёр дахь хөдөлгөгч хүч болсон Оюутолгой төсөл тасралтгүй үргэлжлэх нь туйлын чухал. Тиймдээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандан "Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ өдөр бол хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл, магадгүй сүүлчийн найдлага"  гэдгийг тодорхой хэлсэн юм.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
З:
РИо гийн түрийвчнээс огт гараагүй мөнгөний тоог хүлээн зөвшөөрч. Маданд орсон бх вий дээ
2022-01-27
З:
Үүсэх ёсгүй байсан өр ...өр гэж ярьж бгаа нь буруу. Зохиомлоор. Луйврийн гэрээгээр үүсгэсэн өр
2022-01-27
зочин:
Хүн хэдийд шударга болдог вэ? Энэ асуулт хэдэн мянган жил тавигдсаар ирсэн бөгөөд дэлхийн суут ухаантанууд хариуг нь олжээ. Асуултын хариу нь: Хүнийг шууд өндөр албан тушаалд томилохгүйгээр хамгийн бага албан тушаалаас эхлүүлэн оюуны болон биеийн хүчийг эх орон, ард түмнийхээ төлөө шавхан ажиллуулж, ажлын үр дүнгээр нь шат дараалан дэвшүүлэн ажилуулвал (үүнийг дэлхий нийтээр мерит зарчим гэдэг) тэр хүн шударга хүн болно. Өөр зам энэ хорвоод байхгүй юм байна. Эс тэгвээс тэр хүн шударга бус нэгэн болно гэж дүгнэцгээжээ. Эндээс дүгнэж үзэхэд “Оюутолгойн өрийг тэглэв” гэж мөөрсөн Оюун-Эрдэнэ гэгч этгээд бол ажил хөдөлмөрт огт нухлагдаагүй зүгээр л цагаан захтай шударга бус нэгэн бололтой. Шударга бус этгээдүүд хүнээс ичдэггүй учир цаашдаа ч мөөрсөөр байх биз. Харин тэрээр хэзээ нэгэн цагт ажил хөдөлмөрт нухлагдвал мөөрхөө болих биз!!!
2022-01-26
зочин:
Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.
2022-01-26
зочин:
Яахаараа ашигт малтмалаа олон жил дээрэмдүүлж байгаа Монгол улс Рио Тинтод өртэй болсон байх вэ? Харин ч бүр эсрэгээрээ олон жил ашигт малтмалаа дээрэмдүүлсэн Монгол улс Рио Тинтогоос асар их авлагатай болсон байх ёстой. Монгол улсын өрийг тэгlэнэ гэж ярьж байгаа нь Рио Тинтогийн ээлжиит ов мэх. Засгийн газар Рио Тинтогийн ээлжит ов мэхэнд унаваа. Ум базар вааний хум пад !!!
2022-01-26
Bayr dut muuhai haragdaj baina
2022-01-26
Зочин:
Ерөнхий сайд маань сүүлчийн найдлага гэдэг үгийг зүгээр хэлээгүй биз ээ.
2022-01-26
Зочин:
Санжийн Баяр наранд буй цагт сайн төр шударга ёс ярихын хэрэггүй.Монголын ард түмнийг мөн ч их доромжилж буй хүн дээ.
2022-01-26
зочин:
Үргэлжлүүлээд хийх ёстой ажлыг хийх цаг хугацаа, нөхцөл бүрдээд энэ хүмүүс нь шудрага талаас хийсэн нь сайн хэрэг, цаашид үе үеийн засаг төр энэ байдлаа хадгалах нь чухал, нөгөө тал өөртөө ашиг гаргахыг л бодно.Одоо эрүүлээр бодох цаг ирлээ
2022-01-26
Санжийн Баяр, Чимэдийн Сайханбилэг, Цахиагийн Элбэгдорж, СангИЖАВЫН бАЯРЦОГТ нарыг Оюутолгойн асар том хахууль, авилгал, дээрэм, луйвар, эх орноо худалдсан хэргээр хэзээ ШШҮ вээ???? Хүрэлсүх хамсаатан аа????
2022-01-26
Зочин:
Баяр сайд сандруу айдастай байна. Даралт зүрхний эм, тайвшруулах эм уугаарай за
2022-01-26