Хүүхдүүдэд илрэх Омикроны шинж тэмдэг
2022-01-26

 

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаа Коронавирус халдварын Омикрон хувилбарын үеийн хүүхдүүдийн эрсдэлийн талаар мэдээлэл хүргэлээ.

 

-Омикрон хувилбарын давлагаа 2022 оны нэгдүгээр сараас эхлэн Монгол Улсад бий болсон. Өмнө нь хэлсэнчлэн Омикрон хувилбарын халдварлуулах чадвар маш өндөр. Манай улсын 12-оос доош насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа. Тиймээс бага насны хүүхдүүд, 0-5 насны хүүхдүүд халдварт өртөх, хүндрэх эрсдэл байна.

 

Омикрон хувилбарын үед хүүхдүүдэд ямар ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

 

Омикрон хувилбарын үед хүүхдэд илрэх шинж тэмдэг харилцан адилгүй байна.

 

Омикрон хувилбарын хүүхдэд илрэх шинж тэмдэг:

 

5-аас дээш насны хүүхэд:

 

  • Хоолой өвдөх

  • Нусгайрах

  • Ханиах

  • Ядрах

  • Толгой өвдөх

  • Үнэр мэдрэхгүй болох

 

2-5 насны хүүхэд:

 

  • Халуурах

  • Амьсгалын дээд замын үрэвслийн шинжүүд,

  • Тайван бус болох

  • Хоолой сөөнгөтөх

  • Хуцуулж ханиах

  • Халуунгүй үед амьсгаадах

  • Хяхтнаа амьсгаа

0-2 сартай хүүхэд

 

  • Унтаарах

  • Халуурах

 

Омикрон хувилбарын үед хүүхдийн эрсдэлт хүчин зүйлс юу юу байх вэ?

 

Өвчин хүндрэх эрсдэлт хүчин зүйл бүхий хүүхдүүд, үүнд,

 

  • Чихрийн шижин

  • Багтраа

  • Зүрхний дутагдал

  • Уушгины архаг өвчин

  • Хорт хавдар

  • Дархлаа дарангуйлагдсан байдал

  • Цусны даралт ихсэх

  • Тураал

  • Сульдаа

  • Цус багадах

  • Харшлын эмзэгшил зэрэг суурь эмгэгийн хүнд хэлбэр бүхий хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байна.

 

Халдвараар өвчлөөд эдгэрсэн хүүхдүүд юуг анхаарах вэ?

 

-Тайван байлгаж, дархлааг нь дэмжих, эмчид хандах, дааруулахгүй байх хэрэгтэй. Мөн архаг суурь эмгэгээс сэргийлж, уушгины эмчид хандах нь зөв. Эдгэрсэн хүүхдүүд нэг сарын дараа халуурах, тууралт гарвал зүрх судасны эмчид хандахыг зөвлөж байна. 



М.Насан 

Shuud.mn
Сонин хачин