Pfizer/BioNTech омикрон штаммаас сэргийлэх вакцины туршилтаа эхлүүллээ
2022-01-26

Америкийн Pfizer, түүний түнш болох Германы BioNTech компани коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинаа омикрон штаммыг эсэргүүцдэг болгон өөрчлөн боловсруулж байгаа талаарх мэдээлэл гарч байсан. Тэд вакцин боловсруулж дуусан, туршилтаа эхлүүлжээ. 

 

Тодруулбал,  Pfizer/BioNTech омикрон штаммыг эсэргүүцэх вакцины шинэ хувилбарыг эмнэлзүйн туршилтад оруулах ажлыг нэгдүгээр сарын 25-ны өдөр эхлүүлснээ зарласан байна. Туршилтад 18-65 насны 1420 хүн оролцох аж. 

 

Компанийн мэдээлснээр, туршилтын явцад тусгайлан вакцин бүтээх шаардлагатай эсэх, түүнчлэн энэ вакцины аюулгүй байдал, дархлаа тогтоох чадварыг шалгах гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин