С.Одонтуяа: Бэлэг тараалт эмэгтэйчүүд, залуусыг улс төрд ороход маш их саад тотгор болдог
2022-01-26

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өнөөдөр /2022.01.26/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-ын гишүүд тойргийн иргэддээ бэлэг тарааж байгааг олон нийт шүүмжилж байна. Нэг удаа бэлэг тарааж, нэг хүний асуудал шийдэх биш улс орны асуудлаа дорвитой шийдээч гэж байна. Тэтгэвэр нэмэх, утаа, хөрсний бохирдлыг шийдэх, татварын орчныг таатай болгох, өрхийн бизнесийг дэмжих, хавдарын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, эмнэлэг сургууль барих асуудлыг ярьж байна. Өөрөөр хэлбэл сонгогчийн боловсрол дээшилчихээд байхад улстөрчид бид дүлий байдлаар шийдэл гаргахгүй байж болохгүй. Тиймээс бид шийдэл санал болгож байна.

Бэлэг тараалт маш их хор уршигтай. Мөнгөний уралдаан болж, эмэгтэйчүүд, залуучуудыг улс төрд ороход маш их саад тотгор болдог. Тиймээс сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, улс орныхоо хөгжлийг зөв голдирол руу оруулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж, бусад гишүүдийг сонгуулийн хуулийн өөрчлөлтийг дэмжиж, хамтран ажиллахыг уриаллаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Одоогийн хууль бэлэг тарааж болох зохицуулалттай байгаа. Цагаан сараар бэлэг тарааж, эцэст нь санал авна гэсэн хандлага буруу байна. Тиймээс хуулийн хязгаарлалт хийх ёстой.

Хуулинд “УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд бэлэг тараахгүй. Хэрэв тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулж, дахин сонгогдох эрхгүй болно” гэсэн ерөнхий зохицуулалт оруулахаар санал болгож байна.

Энэ зөвхөн УИХ-ын гишүүдэд хамаарахгүй. Шат шатны сонгогддог албан тушаалтнууд, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нарт хамаарна. Мөн Ерөнхийлөгчид хамаарна. Сонгуульт албан тушаалтнууд бүрэн эрхийн хугацаанд иргэдээс санал авахын тулд ямар нэг бэлэг тараахгүй гэсэн зохицуулалтыг хийж, хаврын чуулганаар хэлэлцэнэ" гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тэрбээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, парламент боов тараадаг биш бодлого ярьдаг болох ёстойг хэлж байна.

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Худлаа жүжиглэхээ боль. АН ч адилхан. Боов ч тараадаг, Эрдэнэ ахмадуудыг дандаа амралт сувилал амраадаг.
2022-01-26
Mash zuv sanal bna.Tsaad avilgalchid ni demjih uu?
2022-01-26
УИХ-ын гишүүн бүр сонгогч бүртээ цагаан сар болгоноор зөвхөн боов тарааж хулхидах биш, харин ууц, өвчүү өгдөг хуультай болчихвол сайн байна. Хэн илүү том ууц, өвчүү өгснийг нь дахиж сонгож байя!!!
2022-01-26
202.9.46.81 Ё.Отгонбаяр хулхидуулсааан. Нэртэй баян хөөрхөн авгайтай боллоо гэсэн чинь залилагчдын бүлгийн толгойлогчтой сууснаа эхэлж мэдээгүйлдээ. Шүхэрт гэж хүн Өвөр Монголоос Сүхбаатар аймагт залуудаа дүрвэн орж ирсэн хүн юм. Эдийн засагч мэргэжилтэй. Монгол банканд ажиллаж бснаа ХОТШ банк байгуулан гарч явсан хүн юм. ХОТШ банк нь яасныг монголчууд бүгд мэднэ. 4 хүүхэдтэй, том охин Бүтэд нь Чингис Хаан банк байгуулан өөрөө ТУЗын гишүүн байж ЭМД , НД ын байршуулсан мөнгөнөөс 40 тэрбумыг зээлж улсыг хохироосон. Энэ мөнгөөрөө Нүүдэлчин групп байгуулж дүү Лхамсүрэн, Батнасан, Жаргал 4 үүлээ удирдаж, бүгд аав шигээ сайн ажиллаж чаддаггүй компаниа дампууруулсан. Лхамаа нь алт ухна, ухаад ч юм гарахаа бтал нь ухсан хүн. Жаргал нь өөрөөсөө 12 насаар дүү саяхан гавьяат болсон Өмнөговийн дуучин Батсайхантай суусан, одоо хүртэл амьдарч бгаа. Тэрийгээ саяхан Өмнөговийн шинэ театрын дарга болгосон бнлээ. Батнасан дүү нь Ё.Отгонбаяртай сууж АНУ д элчин сайдаар явуулсан. Тачааны мөнгий нь хэн гаргасан, Чингис хаан банк гаргаж өгсөн. Нүүдэлчин групп “Нарны хүү Сарны охин” компанийн төслийг дампууруулсанаар хэдэн зуун иргэн гудамжинд гуйланчилж бгаа. Оргилмаа, Зариг, Лодой та нар энэ мэт луйварчдыг хөөх нь ерөөсөө та нарын үндсэн ажил

Mongol:
mongolchuudiig tuloolj setgegdel bichdeg lalaruud bolioroo. hun bur uur uuriin uzel bodoltoi shu. gariin beleg eldev dald avilga buruu. Ene sanaliig zuv gej neg irgen bodoj baina.
2022-01-26
zochin:
tuuchii chun iddedgui booviig dald oruulach gej ydach umaa .
2022-01-26
zochin:
tuuchii chun iddedgui booviig dald oruulach gej ydach umaa .
2022-01-26
энэ балайгууд тэнэг тэнэг юм их ярих юмаа
2022-01-26
зочин:
хуцдаг халтарууд
2022-01-26
Тэнэг юмнууд юу гээд бгаан эмэгтэйчүүдийг хавчлаа ч гэх шиг бүгд л тэгш эрхтэй бх шүү даварсан авгай.:
Эх орондоо вакцин оруулж ирэхэд нь аль болох саад болж байсан хүн мөн биз дээ энэч одоо.
2022-01-26
khudlaa buu popor , ta naryg mo0ngolchuud meddeg bolson
2022-01-26
khudlaa buu popor , ta naryg mo0ngolchuud meddeg bolson
2022-01-26