Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо
2022-01-26

Боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий газрыг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томиллоо. Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажилласан. Төрийн албаны мерит зарчимд тулгуурласан шийдвэрийн дагуу түүнийг Боловсролын ерөнхий газарт томилон ажиллуулахаар болж байна.

 

 

Т.Ням-Очир нь:

 

• 2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн багш;

 

• 2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн;

 

• 2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн

 

• 2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн;

 

• 2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга;

 

• 2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга;

 

• 2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга;

 

• 2018 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ингэлээ гээд чанар дээшлэх үү багш нарын ёс зүй сайжрах уу хүүхдийг зоосны нүхээр харах аа болих уу засаг баахан хурган дарга нарын сандал суудал хийгээд байдаг
2022-01-27
иргэн:
Энэ засгийн гаар орон гаран юм. Нэг хэсэг намчингуудаа томилоод байсан үнэнд гүйцэгдэж арай дээр болох аядаж гэхдээ чиг үүргийн давхардал их бна улам данхайгаад байх шиг
2022-01-26
Зочин:
Энэ байгуулага нь яг ямар үйл ажиллагаа явуулахын.
2022-01-26