Оросын сөнөөгч онгоцууд Беларусийг зорив
2022-01-26

Оросын Су-35С сөнөөгч онгоцууд Беларусийг чиглэн хөөрсөн талаар ОХУ Батлан хамгаалах яам мэдээлжээ. Эдгээр онгоцууд ОХУ, Беларусийн хамтарсан өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалтад оролцохоор ийнхүү Беларусийг зорьж байгаа юм. Үүнээс өмнө Беларусьт Оросын тэнгисийн явган цэргүүд болон артиллерчдыг байршуулж дууссан байна. 

 

Оросын БХЯ-ны мэдээлснээр, Дорнод цэргийн тойргоос Су-35С сөнөөгч онгоцуудыг Беларусийн аэродромууд руу илгээх ажил үргэлжилж байгаа бөгөөд эдгээр онгоцууд замдаа Төв болон Баруун цэргийн тойргуудын буудал дээр завсрын буулт хийх бол Беларусьт очмогцоо байлдааны жижүүрт гарах аж. 

 

ОХУ ийнхүү сүүлийн үед цэргийн сургуулилалт ойр ойрхон зохион байгуулж байна. Саяхан Хятадтай хамтран Арабын тэнгист цэргийн сургуулилалт хийсэн ОХУ нэгдүгээр сарын 26-ны өдөр Баренцын тэнгист сургуулилалт эхлүүлсэн юм.

 

Энд дуулгахад, баруун болон Оросын хоорондын харилцаа таагүй байгаа, ОХУ Украин руу халдаж болзошгүй гэсэн таамаглал ид яригдаж байгаа энэ үед Беларусийн нутаг дэвсгэрийг ОХУ Украин руу халдах зорилгоор ашиглавал Оросын эсрэг хүчтэй хориг арга хэмжээ авна гэж АНУ мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яг унэн
2022-01-28
Зев
2022-01-28
Одоо Америкийн эзэрхийлэх цаг төгсгөл болоод байна дэлхийн атаманаа болихоосоо өмнө жаахан сүржигнэж аваад хэдэн хуучин онгоцоо хэмхэрэх төхсөн онгоц төөвөрлөгчдээ ачаад нутгаа бараадсан нь дээрдээ зөнөг Байдан
2022-01-27
Яг унэн
Зев
Зочид:
Одоо кубад .венёсүёлд ч цэрэг.цөмийн зэвсэг байрлуулах хэрэгтэй.
2022-01-27
Fg:
Amerikig dabraaj bolohgui sumiin zebseger abah heregtei
2022-01-27
Zochin:
Alaltsah boltugai
2022-01-27
Belarusia ?? Old Russia
2022-01-27
Old Russia ?? " Romanov - Peter - Nov - Nicolya - Serge - Nov - Romanov " ??
2022-01-27
#1:
Дэлхийн 2-р дайн эхлэх үед буюу 1939 онд ЗХУ аль хэдийн Финляндруу цөмрөөд орчихсон, Польшийн зарим хэсэгт цэрэг байршуулчихсан байсан юм шүү... Энэнтэй их төстэй нөхцөл байдаг одоогоор үүсээд байна, ОХУ-ын цэрэг Белорусьд байршчихсан, Украины газар нутагт цөмрөөд орчихсөн... Хэрэвзээ дайн эхэлбэл хүний газар нутагт эхэлж байлдна гэдэг тооцоололтой
2022-01-26