Засгийн газар шинэ улирлын хичээл эхлэх хугацааг товлолоо
2022-01-26

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ улирлын хичээл эхлэх хугацааг товложээ. Ерөнхий боловсрол сургууль, цэцэрлэгийн хичээл 02 дугаар сарын 07-ноос эхлэх ёстой. Гэхдээ омикрон хувилбарын тархалттай холбогдуулан хичээл эхлэх хугацааг хойшлуулж байна.

 

 

Ингэхдээ Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар танхим, цахимыг хослуулан хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх шийдвэрийг өнөөдөр гаргалаа. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин