БНХАУ баярын үеэр цахим орчинд тавих хяналтаа чангатгана
2022-01-26

Тун удахгүй Азийн орнууд дорнын хуанлиаар шинэ он угтах баяраа тэмдэглэнэ. Ийм баяр тэмдэглэдэг орнуудын нэг нь Хятад улс юм. Хятадад шинэ он угтах баярт бэлтгэн төрөл бүрийн арга хэмжээ авч байгаагийн дотор цахим орчны хяналт зохицуулалтад ч анхаарахаар болжээ. 

 

Тодруулбал, Хятадын "цагаан сар"-аар цахим орчин дахь хяналтыг чангатгахаар болсон талаар БНХАУ-ын Цахим орон зайн захиргаа мэдээлсэн байна. Энэ байгууллага баярын үеэр хууль бус мэдээлэл, цуу яриа түгээж байгаа аккаунтуудтай тэмцэх гэнэ. 

 

Түүнчлэн баярын өдрүүдэд "улаан дугтуй" илгээх нэрээр цахим луйвар хийх тохиолдол нэмэгдэж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. Хятадууд шинэ он угтах баярынхаа өдөр нэг нэгэндээ улаан дугтуйнд мөнгө хийж өгдөг уламжлалтай бөгөөд энэ уламжлалыг ашиглан луйвар хийх гэж оролдсон тохиолдлууд өмнө нь гарч байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин