ДАШТ: Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байр эзэллээ
2022-01-26

 

Норверги улсын Лиллехаммер хотод болсон пара цанын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 20 км-ын зайд Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13-р байрт орлоо. Дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад оролцож буй манай тамирчид өчигдөр(02.24) Швeдэд эхэлсэн Дэлхийн цомын тэмцээнд оролцож байна. Цанын ойр болон холын зайн төрөлд өрсөлдөх тамирчид гурван зайд хурд хүчээ сорино. Тэмцээн энэ сарын 29-д өндөрлөх бөгөөд тамирчдын мэдээллийг эргэн хүргэнэ.

 

"Сочи 2014", "Пёнчан 2018" өвлийн паралимп наадамд оролцсон Б.Ганболд "Бээжин 2022" наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаа билээ. Харин тамирчин Ц.Дашдоржийн хувьд ДАШТ болон Дэлхийн цомд үзүүлсэн амжилтаар нь Бээжинд өрсөлдөх эсэх нь шийдэгдэх юм.

 

Эдгээр өдрүүдэд Eвроп тивд болж буй "Бээжин 2022" Паралимп наадмын өмнөх томоохон цуврал сорил тэмцээнүүдэд оролцож буй тамирчин, дасгалжуулагч нартаа өндөр амжилт хүсьe.

 

Эх сурвалж: Монголын Паралимпийн хороо 

Shuud.mn
Сонин хачин