Алматыд терроризмын эсрэг тусгай ажиллагаа дахин эхэлжээ
2022-01-26

Казахстаны Алматы хотын нэгэн дүүрэгт нэгдүгээр сарын 26-ны өдөр алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагааны горим тогтоожээ. Тусгай ажиллагааны үеэр эмх замбараагүй байдалд оролцсон таван хүнийг баривчилсан бөгөөд эдгээр хүмүүсийг Казахстаны төрийн байгууллагууд руу халдсан хэрэгт сэжиглэж байгаа юм байна. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Алматы хотын Турксибскк дүүрэгт нэгдүгээр сарын 26-ны 00.00 цагаас нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цаг хүртэл алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагааны горим үйлчлэх аж.

 

Алматы хотод байрлах төрийн байгууллагууд болон бизнесийн байгууллагуудын байр руу нэгдүгээр сарын 4-6-ны хооронд халдсан хэрэгт оролцсон таван хүнийг баривчлан саатуулсан, тэднээс ПМ, ТТ төрлийн буу, сум, нунтаг хэлбэрт бодис, өвөрмөц үнэртэй бэлдмэл хураан авсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tanai daisan mongol orond baigaa shuu.ene novshnuudaa agnaarai.
2022-01-27
Яана даа:
Барууны захиалагч нь тодрохгүй болохоор нэг юм сэтгэх нь.
2022-01-26