“Алдаг” ах нар
2022-01-27

Элчин сайд асан Ё.Отгонбаяр баримт дэлгэсэн сэтгүүлчдийг “ална” гэж заналхийлжээ. Сүржин байсан ч энэ сүрдүүлгээс хэн ч айсангүй. Учир нь ах нар “алсаар” олон он жилийг үдсэн учраас олон нийт ч дөжирч.

 

Ах нар учир зүггүй хүний аминд хүрээгүй ч Монголын нийгмийг, эдийн засгийг, иргэдийн амьдралыг, улсын хөгжлийг бол хангалттай “алсан”. Тиймдээ ч Монгол Улс одоо ангалын ирмэгт унаж үхэх, тэсч үлдэхийн заагт дэнжигнэж байна. Эдийн засаг нь тэгийг зааж, иргэдийн амьдрал шалан дээр байна.

 

 

Монголын улс төр, төрийн албан, шийдвэр гаргах түвшин нэг гэр бүлийн ургийн мод шиг. Цөөн хэдхэн “алдаг” ах нар нэг суудалдаа он удаан жил сууна, дархлаатай мэт. Эсвэл нэгээс нөгөөд шилжин сууна. Улстөрчид нь сонгуулийн дөрвөн жилд сонгогчдыг ул боов, гурил, будаагаар хуурч байгаад дахиад л парламентад ороод ирнэ. Тэгээд дөрвөн жил “ална”. УИХ-д орж ирж чадаагүй нь төрийн ямар нэг суудалд заларна. Тэр ах тухайн салбарыг мэддэггүй байсан ч хамаагүй даргын суудалд нь суучихаад ажилтайгаа танилцдаг. Хийсэн ажил, бүтээсэн зүйлгүйгээр ажилтайгаа танилцсаар томилгооны хугацаа дуусч, УИХ-д дахин хүч үзнэ, эсвэл өөр нэг албан тушаал руу шилжинэ. Төрийн сайдын суудалд сууж байгаад агентлагийн дарга болохыг ч тоохгүй.

 

Ах нар зиндаа тоглохгүйгээр төрд шигддэг гэсэн үг.

 

Ах нар төрд шигдэхтэй өөрийн ургийн модыг салбарлуулан ургуулна. Эхнэр, үр хүүхэд, хамаатан садан, хадам, ангийн хүүхэд, танил тал, тойрон хүрээлэгчдээ төр рүү чихнэ. Тэд нь төрийн албаны тухай ойлголтгүй, зүйрлэбэл бичиг үсэггүй л гэсэн үг.  Мэдээж, мөн л “ална”.

 

Ийм байдлаар хэдхэн гэр бүл Монголын улс төрийг, төрийн албыг “алсаар” өнөөдрийг хүрч, горыг нь монголчууд нийтээр амсаж байна. Эцэг эхийн гараас гарч, амьдралтай нүүр тулсан бүхэн Монголоос зугтахыг хүсэж байна. “Алдаг” ах нарын ураг төрөл л биш бол энэ улсад шударгаар хөдөлмөрлөөд хүний дайтай амьдрах боломжгүй. Тиймээс залуус эх орноосоо зугтаж, дайжихын хүслэн болж байна.

 

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь өлөн зөлмөн, хөдөлмөрийн насныхан нь дайжсан, ажилтай хэд нь өнөө маргаашийг аргацаасан, бизнес эрхлэгчид нь элдэв төрлийн дарамттай гээд тооцоод байвал уртаас урт зовлонгийн жагсаалт цуварна.

 

Хэрвээ ах нар өөрийн амьдралаа аварч, Монголыг “алаагүй” байсан бол манайх улсын дайтай улс болон хөгжих байлаа. Ардчилсан тогтолцоо, өргөн уудам газар нутаг, байгалийн баялгаар дутаагүй. Харамсалтай нь энэ улсад аврагч ах нар алга. Улсын боломжоор ургийн модоо цэцэглүүлсэн хэдхэн ах нар Монгол төрийг тогтолцооноос нь эхлэн “алсаар” аврагчид ойртох боломжгүй болгосон. Ойртсон нэгнийг хатгаж зовоох өргөст армийг ч бий болгосон.

 

Боломж бүхнийг хуваан залгиж, толгой нь томорсоор байгаа ах нарын амаараа хэлсэн “ална” гэдэг үг цочирдом байгаа ч үнэндээ тэд үйлдлээрээ энэ улсыг үргэлж “алсаар” буй.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
WAN KEI:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-27
WAN KEI:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-27
Зочин:
Ах эгч нараас гадна нам хунийг алж бна шуу дээ намд уйлчлээгуй даргад таалагдаагуй бол дээшээ дэвших ямарч боломжгуй энэ сайд дарга нар нь бас л хумуусээ зов албанд нь тавихгуй нам гэдэгээр хамаагуй ажилд тавиад ажлыг уеагаж намын нэр хунд унагааж бна еронхий сайдын нэр нь хуртэл унагаад бна шуу дээ
2022-01-27
зочин:
ТӨРИЙН ТОМ АЛБА ХАШИЖ БАЙСАН ,БҮР БОЛОВСРОЛ БОЛОН ДИПЛОМАТ АЛБА ХАШИЖ БАЙСАН ХҮН ЭМЭГТЭЙ ХҮН АЛНА ГЭЭД ЯВДАГ НЬТҮМЭН БУРУУ.ДАХИЖ ТӨРД ГАРГАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ ХҮНИЙГ АЖИЛ АЛБА НЬ ИЙМ БОЛГОСОН БАЙХ.НАЛАЙХАД СУРГУУЛЬД БАРЬСАН ЗАЛУУГ ДАРАМТЛААД МӨНГӨ НЭХЭЖ БАЙСАН БОЛОВСРОЛЫН САЙД ШҮҮ
2022-01-27
Mongolchuud bugd l uurlahaaraa alna gej heldeg shd. Tom jijiggui , unuudur 2 nuhur muudaltsaad alna talna deeree l tulj bnlee
2022-01-27
зочин:
ТӨРИЙН ТОМ АЛБА ХАШИЖ БАЙСАН ,БҮР БОЛОВСРОЛ БОЛОН ДИПЛОМАТ АЛБА ХАШИЖ БАЙСАН ХҮН ЭМЭГТЭЙ ХҮН АЛНА ГЭЭД ЯВДАГ НЬТҮМЭН БУРУУ.ДАХИЖ ТӨРД ГАРГАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ ХҮНИЙГ АЖИЛ АЛБА НЬ ИЙМ БОЛГОСОН БАЙХ.НАЛАЙХАД СУРГУУЛЬД БАРЬСАН ЗАЛУУГ ДАРАМТЛААД МӨНГӨ НЭХЭЖ БАЙСАН БОЛОВСРОЛЫН САЙД ШҮҮ
sara:
tiimee unen, gevch suuliin jiluuded duu nar bas haaltiin geree gegch shine ner arga olj araasaa tulhuulj arav tavan ym goichilj bgaa n bas unen ym shig bn !
2022-01-27
zochin:
uneniig bichij daanch deeguuree er oilgochgui dee, chaana neg zevuun garuud
2022-01-27
Энэ хэдэн үнэхээрийн Монголийг минь алж бна даа
2022-01-27
Зочин:
Яг л үнэнийг бичиж дээ. Сайн байна.
2022-01-27
Nam bus irgen:
Buzar mungund hudaldagdaj buruu humuust sanalaa ugch tolgoi deeree gargasan songogchidod buruu baigaa baigaa.
2022-01-27