ЗГ: Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г эцэслэн боловсруулж, дараагийн шатны ажил эхэллээ
2022-01-26

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Шадар сайд С.Амарсайхан "Байгалийн хийн хоолойн төслийн техник эдийн засгийн үнэлгээг хоёр тал эцэслэн боловсруулж дуусч, төслийн дараагийн шатны ажил, төслийг бодит болгох ажил албан ёсоор эхэлсэн.

 

Миний бие Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хоёр талын хамтарсан ажлын хэсгийн Монголын хэсгийн ахлагчийн хувьд өчигдөр ОХУ-ын “Газпром” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай цахим уулзалт хийж, техник эдийн засгийн үндэслэлийг албан ёсоор эцэслэн, дараагийн шатны ажилд орсныг баталгаажуулсан. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газар техник эдийн засгийн үндэслэл эцэслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, 2023,2024 он хүртэл эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер, техникийн ажлын зургийг хийж боловсруулах асуудалд цаг алдалгүй боломж бололцоогоо дайчлан ажиллах үүрэг даалгавар өглөө. 

 

Цар тахлын энэ үед хоёр талын ажлын хэсэг уулзалдаж, төлөвлөгөө баталсан. Улмаар техник эдийн засгийн үндэслэл 12-р сарын 15-ны өдөр дууссан" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин